
ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын талаарх үзлийг хэрэгжүүлэхээр Балчрууд суурин "Хөдөө орон нутгийн сэтгэлийн үйлчилгээ"-г гаргаж, "Гурван талт" хамтын ажиллагааны байгууллагын тогтолцоо, үйлчилгээний механизмын бүтээн байгуулалтыг бат бэх дэмжиж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чанарын өндөр түвшинд тогтвортой хөгжлийг дэмжсэн юм. Бид хөрөнгө оруулалт өндөр, ашиг шим бага, экологийн хамгаалалтаар үржүүлэхэд малчдад тулгарч буй асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Амьтан судлалын коллежтой идэвхтэй хамтран ажиллаж, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сургалтын төв, Балчруудын мал эмнэлэг, үр хөврөл шилжүүлэх төвийн сургалтын баазыг байгуулсан.
"Хөдөө орон нутгийн ард иргэдэд чин сэтгэлийн үйлчилгээ үзүүлэх" хөдөө орон нутгийг сэргээн босгох ур чадварын сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа 09-р сарын 23-ны өдөр боллоо.

Ар Хорчин хошууны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Хөхбал, Ар Хорчин хошууны УТЗЗ-ний дэд дарга Чэнь Юймин, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Амьтан судлалын коллежийн Намын хорооны нарийн бичгийн дарга Бай Гүйрүн, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засгийн менежментийн коллежийн профессор, Хөдөө орон нутгийн нөхөн сэргээлтийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Буян зэрэг холбогдох дарга удилдлага арга хэмжээнд оролцжээ.

Арга хэмжээний үеэр Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Амьтан судлалын коллежийн сургалтын төв, Балчрууд мал эмнэлэг ба Үр хөврөл шилжүүлэх төвийн сургалтын бааз байгуулагдсаны тууз хайчлах ёслол Дунднуур багт боллоо.

Ар Хорчин хошууны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Хөхбал "Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Амьтан судлалын коллежийн сургалтын төв, Балчрууд мал эмнэлэг ба Үр хөврөл шилжүүлэх төвийн сургалтын бааз байгуулагдсан нь Балчрууд суурин болон түүний ойр орчмын суурин тосгонуудад хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын аж ахуйн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, хөдөө, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын аж үйлдвэрийн суурийг бэхжүүлэх, орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх, малчин тариачдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Балчрууд суурин нь дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг гүнзгий суралцахыг хэрэгжүүлж, ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, тариаланчид, малчдын тулгамдсан асуудлыг шуурхай шийдэж, махны чиглэлийн үхэр хонины аж ахуйг дэмжин, хөдөө орон нутгийн сэргэлтэд тус дэм болно гэдэгт итгэж байна" гэв.





























































