Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад-Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжсөөр байна

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад-Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжсөөр байна.

    “Нээлттэй байлгах шинэ боломжыг хамтаар бүтээж, хөгжлийн боломжийг хуваалцья” уриан дор Хятад-Монголын IV экспо саяхан Хөххотод амжилттай болж өнгөрлөө. Энэ удаад Монгол Улсын 500 гаруй аж ахуйн нэгж экспод оролцсноос 40 хувь нь хүнс хөдөө аж ахуйн чиглэлийнх юм. Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдаж, цаг уурын хувьд ижил онцлогтой байж, өөр өөрийн давуу тал, харилцан нөхөх чанартай байдаг. Хятад улс олон жил дараалан Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч улс болсоор ирсэн. Хоёр орны худалдааны хэмжээ 2021 онд 10 тэрбум ам.долларт хүрсэн бол 2027 он гэхэд худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Үүнд: Хятад, Монголын хөдөө аж ахуйн салбарын худалдааны хэмжээ 2015 онд 291 сая ам.доллароос нэмэгдэн 2022 он гэхэд 761 сая ам.долларт хүрч, жилд дунджаар 40.8 хувиар өсөн нэмэгджээ.

    Өвөр Монгол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тариалан мал аж ахуй эрхлэх алтан бүсэд оршиж байгаа бөгөөд малын тоо толгой 70 тэрбумд хүрч, сүү, үхэр хонины мах, ноолуурын гаралтаараа Хятадад тэргүүлж, жилд 6 сая 300 мянган тонн сүү, 1 сая 550 мянган тонн хонь үхрийн мах, 6000 тонн ноолуурыг Хятад төдийгүй дэлхийн бусад улс орнуудын зах зээлд нийлүүлж байна. Өвөр Монгол органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг стандартын дагуу үйлдвэрлэх суурин газрын талбайгаараа Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд байгаа бөгөөд “Шилийнголын хонь”, “Хорчины үхэр”, “Улаанцавын төмс”, “Хянганы цагаан будаа”, “Ордосын ноолуур” зэрэг хөдөө аж ахуйн брэнд нь Хятад улсад төдийгүй дэлхийд алдартай юм.

    Монгол Улсад одоогоор 70 гаруй сая мал тоологдож байгаа бол жилд 20 гаруй сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Монгол Улсын мах махан бүтээгдэхүүний 90 гаруй хувийг Хятад улсад экспортолдог бол энэ жилийн хувьд одоогоор 40 гаруй мянган тонныг Хятадад экспортлоод байна. Монгол Улсын малыг амьдаар нь Хятадад гаргах асуудлыг Хятад, Монгол хоёр талаар 2017 оноос эхлээд шийдвэр гаргаж гэрээ хэлэлцээр хийгээд байсан бол энэ жилийн хувьд тус ажил урагштай хийгдэж байна. Тэгвэл газар тариалангийн хувьд Өвөр Монгол үр тарианы гаралтаараа Хятадад 6-р байранд жагсаж байгаа бөгөөд жил бүр үр тарианыхаа 50 хувиас илүүг Хятадын олон нутагт борлуулж байна. Өвөр Монголд одоогоор хөдөө аж ахуйн олон улсын худалдааг чанартай хөгжүүлэх 11 суурин газар байгаа бөгөөд төмс, улаан лооль, эмийн ургамал зэрэг нь дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж, олон улсын хэрэглэгчдийн таашаалд хүрээд байна. Одоогоор Ганцмод боомтоор Монгол Улсад гаргаж байгаа жимс хүнсний ногоо Монгол Улсын 80 хувийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Хятадын төмсний төв хот хэмээн нэрлэгддэг Улаанцав хот нь жилд 1 сая 200 мянган тонн төмсийг Монгол Улс зэрэг улс оронд экспортолж байна.

   Монгол Улс мал аж ахуйн салбарт баялаг түүх олон туршлагатай бол газар тариалангийн салбар нь харин өнгөрсөн зууны дунд үеэс сая хөгжиж эхэлсэн. Монгол Улс газар тариалангийн салбарт ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, дэлхийн жишигт нийцүүлэн, энэ онд олон улсын органик бүтээгдэхүүний холбоонд нэгдэн орсон бөгөөд 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс нь ийнхүү улс орнуудын шинэ технологи, шилдэг арга барилыг нэвтрүүлэн ашиглаж ногоон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд түүний мөнхийн хөрш болох Хятад улстай хамтран ажиллах хүсэл шаардлагатай байгаа.

     Хятад, Монгол хоёр улс орны хувьд дэлхийн хүчирхэг эдийн засагтай хөл нийлүүлэн алхах үндэс суурь бол эко органик хөдөө аж ахуйд суурилсан шим тэжээллэг, эрүүл аюулгүй хүнсээр хүн амаа тогтвортой хангах явдал болно. Хятад, Монгол хоёр орон хойшид хөдөө аж ахуйн салбар дахь өөр өөрийн давуу тал, хөгжлийн онцлогоо бүрэн ашиглаж, ялангуяа эко органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг судлах, боловсруулах, нээн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талд илүү хамтран ажиллах боломж нээгдэж байна.

    Хятад улсын эдийн засгийн өсөлтийг дагаад иргэдийн органик хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн 10 жилд эрс өсөн нэмэгдэж байгаа юм. Үүнд чиглүүлж Хятадын төрийн явдлын хорооноос “Эрүүл Хятад улс 2030” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэхүү хөдөлгөөний хүрээнд 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортлогч орон болох зорилго тавин ажиллаж байна. Хойшид Хятад, Монгол хоёр улс нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эко хөдөө аж ахуйг хөгжүүлэх талд илүү хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад үргэлжлэн хувь нэмэр үзүүлэх болно.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4080
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7