Манжуурын төмөр замын боомт бол Хятад улсын хойд зүгт нээгдэх гарц, Хятад-Европын галт тэрэгний “Зүүн коридор”-ын чухал хэсэг юм. 2013 онд хамгийн анхны Хятад-Европ ачааны галт тэрэг Манжуур боомтоор дамжин өнгөрснөөс сүүлийн 10 жилд Манжуур боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европ ачааны галт тэрэгний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

- Манжуур боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо жилийн турш 40 гаруй байсан бол одоо сард дунджаар 400 гаруй галт тэрэг аялах болжээ. Зам шугамын тоо ч эхний шатанд 1 байсан бол одоо 20 болж, барааны ангилал нэмэгдэж, цахилгаан бараа бүтээгдэхүүнээс эхлээд өдөр тутмын хэрэгцээний бараа, үйлдвэрийн машин, металл, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүн зэрэг 12 үндсэн ангилалд хүрчээ гэж Хятадын Төмөр замын Харбины товчооны ачаа тээврийн газрын орлогч дарга Зүө Гуантао танилцуулсан байна.
Энэ оны 08-р сарын эцсийн байдлаар Манжуурын төмөр замын боомтоор орж гарсан Хятад-Европын галт тэрэгний нийт хэмжээ 24316 галт тэрэг, 2.31 сая TEU-д хүрчээ.
Хятад-Европ ачааны галт тэрэг ашиглалтад орсноос хойш Манжуур хот дэд бүтэц, бодлогын тогтолцоог сайжруулан, бизнесийн орчныг оновчтой болгож, Хятад-Европ ачааны галт тэрэгний үр ашигтай ажиллагааг баталгаажуулсан байна. Энэ нь мөн орон нутгийн эдийн засаг, нийгмийг чанартай хөгжүүлэхэд тус дэм болж, Хятадын умардад нээлттэй байх шинэ “гарц"-ы эрч хүчийг харуулсан явдал болно.





























































