Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эрээн дэх болзоо

-2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн

   Өнчин даага цөлийн захад оршдог хилийн хот Эрээн бол ган хуурай, бороо хур багатай нутаг. Нисэх онгоцны буудлаас хот орох замын хажуугаар өвс ургамал цөөн боловч Эрээн хотын доторх ногоон байгууламжууд маш сайн хийгдэж, зам гудамжаар модод жигдрэн, олон янзын цэцэгс өнгө ялгаран дэлгэрч, хилийн хотыг чимсэн байлаа. Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төв ороход хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс үзэсгэлэн худалдаанд дэлгэх бараа бүтээгдэхүүнээ авч тун ч завгүй сүлжилдэнэ.

2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн 08-р сарын 30-ны өдөр Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болж, таван өдрийн хугацаатай үргэлжиллээ. Чуулга уулзалтад Хятадын болон олон улсын 400 байгууллага, нэгжийн нийт 500 гаруй ажилтнууд оролцож, Хятад, Монгол, Орос, Пакистан зэрэг есөн улс, бүс нутгийн  400 аж ахуйн нэгжийг татан оролцуулсан бөгөөд үзэсгэлэнд оролцогчдын тоо 2000 гаруйд хүрсэн байна.

Энэхүү арга хэмжээгээр Хятад-Монгол-Оросын соёлын тоглолт болон бусад холбогдох үйл ажиллагаануудыг голчлон зохион байгуулж, нээлтийн ёслол, Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалын солилцооны форум, Хятад-Монгол-Оросын хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах форум, Хятад-Монгол-Оросын адууны аж үйлдвэрийн салбарын яриа хэлэлцээний чуулга уулзалт, Хятад-Монгол-Монголын уул уурхайн бүтээгдэхүүний форум, Хятад-Монгол-Оросын хамтарсан төсөл сурталчлах хурал болон хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах арга хэмжээ гэх олон агуулгаар зохиогдсон юм.

Эрээн хотод болзон цуглахын учир

Тус арга хэмжээ нь “Хятад-Монгол-Орос эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн" нэрийн дор зохион байгуулагдаж байсан бөгөөд 11 дэх удаа амжилттай зохион байгуулагдаж, олон сайн үр дүнд хүрсэн юм. 2023 оны БНХАУ-ын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь "Хөгжлийн боломжуудаа хуваалцаж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрцгээе" сэдвээр хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний тухай ярилцаж, найрсаг хамтын ажиллагааг дэмжин, илүү үр өгөөжтэй үр дүнд хүрэх зорилго тавьсан байна.

- Энэ жилийн чуулга уулзалт ба үзэсгэлэнд оролцогчдын тоо, цар хүрээ, зэрэглэлийн хувьд дээд амжилтуудыг тогтоож, форум болон үзэсгэлэнд онцлох зүйлс олон бий билээ. Цар тахлын гурван жилийн дараа болж буй нөлөө, цар хүрээгээр өмнөх 11 удаагийнхаасаа хамаагүй өргөн цар хүрээтэй зохиогдож буй юм. Зохиогдсон цагийн талаар Хятад-Монголын IV экспотой зохион байгуулах хугацааг үргэлжлүүлснээр Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй дэмжиж, холбогдох зардлыг бууруулах боломжтой ажээ. Мөн олон “Бүс ба зам” дагуух улс орнуудыг татан оролцуулснаараа гишүүн орон хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Эрээн хот олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны боломжийг ойлгож, брэндийн эффекттэй олон үзэсгэлэн гаргах боломжтой болсон шалтгаан нь Эрээн хотын байршлын давуу тал, тав тухтай тээвэр, нээлттэй загвартай шууд холбоотой гэж Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, хотын дэд дарга Жан Инже хэлсэн юм.

Газар зүйн байрлал нь Эрээн хотыг "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гүнзгий нэгтгэж, чухал үүрэг гүйцэтгэж байгаагийн уг давуу тал юм. Эрээн хот нь Хятадын Монгол Улсад нээлттэй хамгийн том боомт бөгөөд "Бүс ба зам" болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал хот юм. Бээжин хотоос 690 км, Хөххотоос 390 км зайтай, Бээжингээс хамгийн ойр байгаа хуурай замын боомт болно. Мөн Монгол Улсын Улаанбаатар хотоос 714 км зайтай, Бээжин-Тяньжин-Хэбэй эдийн засгийн бүсийг холбосон, Монгол Улсын төмөр зам болон ОХУ-ын Евразийн төмөр замыг Европт хүртэл холбосон онцгой газар зүйн байршлын давуу талтай нутаг билээ. Эрээн хот бол тав тухтай тээвэртэй, үндэсний нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам, хурдны замтай боомт юм. Мөн төмөр зам, авто зам, агаарын замтай том боомтын хот болж хөгжин, Монгол, Оросыг холбосон, дотооддоо хилийн боомт болон далайн боомтуудыг холбосон том тээврийн сүлжээтэй боомтын хот.

Эрээн хот олон жилийн нээлттэй хөгжлийн дараа гадаадад бүх талаар нээлттэй байх загварыг аажмаар бий болгожээ. Мөн Монгол Улсын Дорноговь аймаг, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг болон ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үүд хот зэрэг 17 аймаг, хотуудтай нөхөрсөг хамтын ажиллагаа явуулж буй юм. Монгол Улсын Замын-Үүд хоттой боомтын зохицуулалт, холбоо, хамтын ажиллагааны хурлын системийг бий болгож, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хороодын хамтын ажиллагааны байнгын солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах ажиллагааны загварыг бий болгосон байна. Эдгээр шинэ загвар, шинэ нөхцөл байдал нь гурван орны ард иргэдийн солилцоо, бусад салбарын харилцаа холбоог нягт болгоход бат бэх суурь тавьж өгсөн байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт бол түмэн ажлын эх

Хятадын дарга Ши Жиньпиний “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад “Дэд бүтцийн харилцан холболтыг нэн тэргүүн чиглэлээр авч үзэх” шаардлагаар Улаанцав-Эрээн хотын Хятадын хуурай, далайн боомтын холбоос логистикийн төвийг байгуулах түүхэн боломжийг ашиглан, Эрээн хот төмөр зам, авто зам, агаарын замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэсгэн ажилласан байна.

Төмөр замын хувьд Шилийн хотоос Эрээн хот хүрэх төмөр зам, Эрээн хот-Замын-Үүд хүрэх өргөн хэмжигч холбоо шугамыг ашиглалтад оруулж, Эрээн хот, Мандал боомт хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замын барилгын ажил урагштай явагдаж байна. Авто замын хувьд Эрээн хотоос Гуанжөү хүрэх хурдны авто замын Эрээн хот-Сайхантал хүрэх замыг хурдны авто зам болгон өөрчлөх ажил дуусаж, Эрээн хотоос Хятадын өмнөд нутаг Гуанжөү хүрэх 2685 км урт авто зам тавигдсан байна. Агаарын боомтыг бүтээн байгуулах тал дээр 2013 оноос хойш долоон жил дараалан гадаадад түр хугацаагаар нээгдэх зөвшөөрөл авсан байна. 2021 оны 09-р сард Төрийн зөвлөл Эрээн хотыг олон улсын агаарын боомт болгон бүтээн байгуулахыг албан ёсоор баталж, мөн онд өөрчлөн байгуулах төслийг эхлүүлж, энэ оны дотор нээлттэй агаарын боомтоор ашиглан ажиллуулахаар хичээн ажиллаж байна.

- Бид өмнө нь Эрээн боомтоор нэвтрэхэд олон баримт бичгүүд аваад хэд хэдэн байгууллага нэгж дамжин, олон тамга даруулж байж сая хилээр өнгөрч байсан. Одоо харин онлайнаар бүх юм хийгдээд шууд хилээр дамжин өнгөрөх болсон гэж Жүннүөвантун худаалдааны ХХК-ний ажилтан Фү Жыхүй хэлсэн байна.

Эрээн хот дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чухалд үзэхийн зэрэгцээ хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүдэд тав тухтай бизнесийн орчин болон үйлчилгээ үзүүлэхэд ч анхаарал хандуулсан байна.

Өнөөдөр Хятад, Монголын гаалийн ачаа барааны бүрдүүлэлт цахимаар явагдах болж, олон улсын худалдааны бүрдүүлэлтийг "нэг цонх"-оор бүрэн гүйцэтгэх үйлчилгээ үзүүлж,  хилээр өнгөрөх цагийг 60-аас дээш хувиар багасгаж чадсан байна.

Олон улсын санхүүгийн хямрал, цар тахлын сөрөг нөлөөг даван туулж, ханган нийлүүлэх байгууллага, хилээр өнгөрөх зохицуулах үйлчилгээг сайжруулж, импортын болон экспортын аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой бүхнийг хийж иржээ. 2012-2022 хүрэх арван жилийн хооронд Эрээн боомтоор ачаа тээвэрлэх нийт хэмжээ 153.5378 сая тоннд хүрч, худалдааны нийт дүн 216.063 тэрбум юаньд хүрчээ.

- Хэдийгээр Эрээн хотын өнөөдрийн энэхүү амжилтуудыг тогтоож чадаж байгаа боловч дэд бүтцийн бүтээн байгуулалт хоцрогдмол байдал нь мөнхүү хөгжлийг хязгаарлах хамгийн чухал хүчин зүйл хэвээр байгаа юм. Түүнчлэн дотоод, гадаадын төмөр замын хүчин чадлаас шалтгаалан одоо байгаа хүчин чадал нь импорт, экспортын ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна. Ингээд бид Монголын талтай эдгээр асуудлын тойронд зөвлөхөөр олон санал бодлоо байнга солилцдог болсон. Энэхүү удаагийн форум ч засгийн газар хоорондын болон аж ахуйн нэгж, хороодын хоёр орны боомтын тээвэрлэх хүчин чадлыг сайжруулж, Хятад, Монгол, Оросын олон улсын ложистикийн сувгийг тэгшлэн нэвтрүүлэх замаар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахыг дэмжих зорилго тавьсан байна гэж Эрээн хотын УТЗЗ-ийн намын удирдах бүлгийн нарийн бичгийн дарга Цог хэллээ.

- Эрээн боомт бол Монголын Хятад улстай холбогдоод байгаа ганц төмөр замын боомт юм. Иймээс бид уламжлалт коридорыг холбосон уламжлалт зам тээврийн загвар дээр шинэ зам тээврийн загварыг хослуулан хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах нь чухал болоод байна. Мөн цар тахлаас болж завсарласан олон зүйлүүдээ сэргээн хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй байна гэж Монгол Улсын зам тээвэр, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Цар тахал нь Эрээн хотын хил дамнасан аялал жуулчлалын салбар ба хилийн бүс нутаг хоорондын худалдаанд өчнөөн сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн нь аялал жуулчлалын салбар юм.

- Манай компани 2013 оноос эхлээд хил дамнасан машинаар аялах аяллыг хөгжүүлэн хийсээр ирсэн. Бусад муж, хотуудаас ирсэн жуулчид Эрээн хотод уулзаж, Эрээн хотоос өөрийн машинаа барьж хил даван Монгол Улсаар аялах болно. Энэхүү аяллын маршрут нь хамгийн том  маршрут болж байсан боловч цар тахлын гурван жилд явагдаж чадаагүй. Гэхдээ аялал жуулчлалын салбарын хамгийн бэрхшээлтэй цаг үе одоо нэгэнт өнгөрөн одсон. Бидний ирээдүй гэгээн саруул болно гэдэгт би маш итгэлтэй байна гэж Хятадын Олон улсын аялал жуулчлалын компаний Эрээн хотын салбар компаний ажилтан Хөү Жэ хэлсэн юм.

Боомтоор дамжин өнгөрөх зорчигч тээврийн үйл ажиллагааг дахин эхэлснээс хойш Хятад, Монгол хоёр улсын хилийн аялал жуулчлал, худалдаа, ажилтнуудын солилцоо нэмэгдсээр байна. Хил нээгдсэн эхний өдрийн хилээр нэвтэрсэн хүний тоо 800 гаруй байснаас өнөөдрийн өдөрт дунджаар 6000 гаруй хүн орж гарах болсон байна.

Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар Эрээн хот шалган нэвтрүүлэх газрын станцын статистик мэдээллээр: 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 500 мянга гаруй зорчигч хилээр нэвтэрсэн байна. Гарч буй зорчигч давхардсан тоогоор 248 мянган хүн, 252 мянган иргэнд Хятадын хилээр орж ирсэн байна гэж хил нээгдсэний дараах байдлыг тоо баримтаар ил тод харуулжээ.

Сүүлийн өдрүүдэд Хятадын аялал жуулчлалын салбар сэргэн хөгжсөн төдийгүй, зарим орон нутаг нь цар тахлаас өмнөх түвшнээс давсан байдал илэрсэн байна. Хятадын иргэдийн гадаадад аялах шаардлага ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй учир Монгол Улс, Тува Улсын олон аялал жуулчлалын компани ч форумаар хамтран ажиллах боломж хайж ирсэн байдаг.

- 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд Монголын тал идэвхтэй ажиллаж байна. Мөн Хятадын “Ногоон хөгжил”-тэй уялдуулан ногоон аялал жуулчлалын зам маршрутыг шинээр бий болгож, үүнд голдуу зам засах зэрэг аялал жуучлалтай холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтаа сайн хийж, Хятадын жуулчдыг илүү ихээр татах дээр хичээн ажиллаж байна гэж Монгол Улсын Аялал жуулчлалын нийгэмлэгийн гишүүн Х.Мөнх-Эрдэнэ хэллээ.

73тэрбум гаруй юаний ард

- Сайн байна уу. Би анх удаа Хятад улсад ирж байна. Бид гагцхүү Орост л гардаг нэг зүйлийн эрдэнийн чулуу болох Чаро /Charoite/ чулуугаа дэлгэж байна. Ирж сонирхоорой гэж тус удаагийн арга хэмжээний чухал агуулга болох олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн Орос охин Саша бидэнтэй ийнхүү мэндчиллээ.

Энэхүү удаагийн олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд нийт долоон үзэсгэлэнгийн танхим (бүс) зохицуулсан. Үүнд:  Үзэсгэлэнгийн танхим /Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, Өвөр Монголын аймаг, хотуудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, Олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, Авто машины үзэсгэлэнгийн танхим/ ба хоёр гадна үзэсгэлэнгийн танхим/ Хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, Хүнд машин механикийн үзэсгэлэнгийн танхим/ гэсэн таван танхимтай. Үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос, Пакистан, Өмнөд Солонгос, Балба, Вьетнам, Тайланд болон бусад орны үзэсгэлэн худалдаа нь олон улсын соёлын солилцоо, бизнес эрхлэх боломжийг эрэлхийлэх шинэ тавцан болж хөгжсөн байна.

- Гурван жилийн дараа дахин зохиогдсон үзэсгэлэнд оролцоод маш сэтгэл өндөр байна. Мөн Хятадын засгийн газарт баярлалаа гэж хэлмээр байна. Бидний энэ удаагийн хонох, аялах бүх зардлыг Хятадын талаас дааснаар зогсохгүй бидний бараа бүтээгдэхүүнээс ч хилээр гарах татвар төлбөр гэж авсангүй. Ингэснээр бид өөрийн чанар сайтай бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой болж, Эрээн хотын иргэд ч хямд үнээр сайн бараа худалдаж авч чадах боллоо гэж Bgtzuu компаний захирал Ж.Оюунчимэг хэлж байлаа.

Энэ удаагийн арга хэмжээний чухал агуулга болох үзэсгэлэн худалдаа ч олон иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татаж, таван өдрийн үзэсгэлэн худалдааны нийт худалдааны хэмжээ 11 сая гаруй юаньд хүрсэн байна.

БНХАУ-ын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ба үзэсгэлэн /Уг нь Хятад-Монгол-Оросын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэж байв/ болсноос хойших сүүлийн 11 жилийн хугацаанд нийт 210 гаруй төсөлд гарын үсэг зурж, тохиролцсон сан 73 тэрбум гаруй юаньд хүрсэн тухай мэдээлж байна. Гэрээнд гарын үсэг зурсан төслүүд нь хамтын ажиллагааны бүс байгуулах, хил дамнасан худалдааны хамтын ажиллагаа, хөнгөвчлөх, хил дамнасан цахим худалдаа, олон улсын логистикийн хамтын ажиллагаа, соёл аялал жуулчлалын хамтын ажиллагаа, боловсролын хамтын ажиллагаа, санхүүгийн шинэчлэл, хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамарч байна. Энэ нь зөвхөн боомтын эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр өгөөжтөй дэмжиж байгаа төдийгүй, Хятадын бусад бүс нутгийн Монгол, Оросын прагматик хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэн, бүс нутгийн эдийн засгийн холбоог хөгжүүлж, цаашлаад Эрээн боомт болон нийт Өвөр Монголын хэмжээнд гадаад, дотоод харилцааны түвшнийг дээшлүүлэхэд ч чухал ач холбогдолтой юм.

Зохиогч:Б.АРИУХАН,Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:8517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7