Ханжөүгийн XIX Азийн наадамд ӨМӨЗО-ны тамирчдын дунд багаасаа бөх барилдсан Бөхбилиг,Бөхэрдэн гэх ах дүү хоёр бий.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн болон багийн тэмцээнд Бөхбилиг оролцсон бол Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Бөхэрдэн оролцжээ.
Энэхүү удаагийн Ханжөүгийн XIX Азийн наадмын бөхийн барилдаан 10-р сарын 07-нд өндөрлөхтэй зэрэгцэн ах дүү хоёр хоёул хүрэл медаль хүртэж Азийн наадмын замналаа өндөрлүүлэв.

































































