Ханжөү XIX Азийн наадмын хаалт 10-р сарын 08-ны үдэш боллоо. Сэтгүүлч миний хувьд газар дээр нь хаалтын тоглолт үзэж, 50 гаруй мянган үзэгчдийн хамт халуун алга ташилтаар Ази тивийн 45 улсын тамирчдаа талбайд угтан орууллаа.

Азийн наадмын хаалтын өдөр хүйтэн шүүдрийн өдөртэй тавхацаж байсан ч Хятадын соёл, технологийн үзэсгэлэнт үзүүлбэрийн онцлог хэвээрээ байлаа.

Өнгөрсөн 15 өдрийн тэмцээнд Хятадын спортын төлөөлөгчид шинэ амжилт гаргаж, алтан медалийн тоо 201-д хүрч, түүхэн дэх хамгийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Ханжөүгийн Азийн наадмын талбайн гал унтарсан ч сайхан дурсамжууд үлджээ. 2026 онд Японы Нагояа хотноо Азийн XXI наадам болно.











































































