Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 10-р сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, "Бүс ба Замыг хамтран байгуулах нь: Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай практик ажиллагаа" "Цагаан ном" -ын талаар танилцууллаа.
Цагаан номд шинэ эриний Хятадын онцлогтой социализм байгуулах Ши Жиньпиний үзэл санааг үндсэн шугам болгож, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах эх санаа, үзэл баримтлал, алсын хараа, хэрэгжүүлэх арга зам, практик ололт амжилт, дэлхий дахины ач холбогдол зэргийг системтэй өгүүлжээ. Мөн "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсэн сүүлийн 10 жилийн турших баялаг үр бүтээмжийг цогцоор нь танилцуулж, "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтад бусад улс оронтой хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах шийдвэр зориг болон үйл ажиллагааг тайлбарласан байна.
Цагаан ном оршил, үндсэн бүлэг, дүгнэлт гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд 28000 орчим үсэгтэй байна. Номын үндсэн агуулга таван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд
Нэг. Хятад улс дэлхийн нэг хэсэг
Хоёр. Хамтын хөгжил цэцэглэлтийн зам тавина
Гурав. Бүх талын болон олон салбарт саадгүй холбогдохыг дэмжинэ
Дөрөв. Дэлхийн энх тайван хийгээд хөгжилд эерэг хүч сэлбэнэ
Тав. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг урт хугацаанд өндөр чанартай, тогтвортой хөгжүүлнэ гэсэн таван хэсэгтэй юм.
Энэхүү цагаан номыг Хятад, Англи, Франц, Орос, Герман, Испани, Араб, Япон зэрэг 8 хэлээр Ардын хэвлэлийн хороо, Гадаад хэлний хэвлэлийн хорооноос эрхлэн хэвлүүлсэн бол Синьхуа номын дэлгүүрээр дамжуулан орон даяар тараах юм.





























































