Хөххотын олон улсын уран баримлын урлагийн анхны үзэсгэлэн Хөххотын уран баримлын урлагийн музейд 10-р сарын 14-нд нээлтээ хийв.

"Бүс ба зам" санаачилгын арван жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Хятадын Хотын уран барималчдын холбоо Хөххотын олон улсын уран баримлын урлагийн анхны үзэсгэлэнг "Үзэсгэлэнт тал нутгийн хот-Хөххот" сэдвийн дор зохион байгуулжээ.

Үзэсгэлэн гурван бүлэгт хуваагдан явагдах бөгөөд дотоод, гадаадын 58 сонгодог уран баримал, 100 тусгай цуглуулгад шалгарсан бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Үүний зэрэгцээ Хөххотын уран баримлын урлагийн музей, Хөххотын уран баримлын цэцэрлэгт хүрээлэн мөн энэ өдөр нээгдсэн нь Хөххотын ард түмний оюун санаа, соёлын амьдралыг илүү баяжуулахад чухал ач холбогдол үзүүлсэн болно.































































