15-нд Хятадын импорт, экспортын 134 дэх удаагийн үзэсгэлэн албан ёсоор нээгдэв.
Уг үзэсгэлэнгийн эхний өдөр буюу оройн 15-ны өдрийн 05 цагийн байдлаар 201 улс орон, бүс нутгийн 50 мянга гаруй гадаад худалдан авагчид үзэсгэлэнд оролцсон бөгөөд тэдний дунд "Бүс ба Зам" орнуудын худалдан авагчид хамгийн их нэмэгдсэн тухай зохион байгуулагч талаас мэдээлжээ.
Хятадын импорт, экспортын 134 дэх удаагийн үзэсгэлэнд оролцох хүний тоо,хамрах цар хүрээ,үзэсгэлэнгийн талбай зэрэг тал дээр дээд амжилтыг тогтоосон бөгөөд Хятадад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн амжилтуудыг харуулахад төвлөрсөн байна.





























































