
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр нээгдлээ. Үдээс өмнөх анхны хурлаар Хятадын байгалийн нөөц баялгийн яам, Тэнгис далайн үндэсний төвийн хариуцлагатнууд тэнгис далайн хамтын ажиллагааны форумын талаар танилцуулав.

Мэдээллийн төв 11 мянган ам дөрвөлжин талбайд иж бүрэн үйлчилгээний бүс, тусгай зориулалтын хэвлэл мэдээллийн ажлын бүс, мэдээлэл нийтлэх бүс зэрэг найман том хэсэг байгуулжээ. Сэтгүүлчид гар утсаараа QR код уншуулж, AR технологи ашиглан эртний Торгоны замын үзмэрүүд, мөн Бээжин хотын хөгжил, өөрчлөлтийн талаар үзэх боломжтой. Биет бус соёлын өвийн туршлагын төслүүд нь Хятадын уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг харуулах юм.

Дээд хэмжээний чуулга уулзалтыг сурвалжлахаар дотоод, гадаадын 4000 сэтгүүлч бүртгүүлснээс 1200 нь гадаадын сэтгүүлчид байна.






























































