
Хятад улсын дэд дарга Хань Жэн 10-р сарын 16-ны өдөр Бээжин хотноо Их Британийн Лейборийн намын удирдагч асан, Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзав
Хань Жэн хэлэхдээ, Хятад, Их Британи хоёр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон дэлхийн томоохон эдийн засгийн байнгын гишүүд бөгөөд олон талт үзэл, эдийн засгийн даяарчлал, чөлөөт худалдааны хамгаалагчид, хувь нэмэр оруулагчид, сурталчид, ашиг хүртэгчид юм. Тогтворгүй байдал, тодорхой бус байдал нэмэгдэж буй олон улсын нөхцөл байдлын нөхцөлд Хятад, Их Британи улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхий дахинд ашигтай юм. Хоёр улс цэвэр эрчим хүч, биомедицин, санхүү, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах өргөн орон зайтай. Хоёр тал олон улсын үйл хэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг хамтран шийдвэрлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэв.
Тони Блэйр хэлэхдээ, Өнөөгийн дэлхий ертөнцөд олон сорилт тулгарч байна. Хятад улс олон улсын чухал байр суурьтай.Их Британи, Хятадын хувьд найрсаг харилцаагаа хадгалах нь маш чухал юм. Их Британийн тал Хятадтай илэн далангүй яриа хэлэлцээ хийж, олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагааг өрнүүлж, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байна гэж хэлэв.





























































