Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Чян Этиопын Ерөнхий сайд Абийтай яриа хэлэлцээ хийв

Ли Чян Этиопын Ерөнхий сайд Абийтай яриа хэлэлцээ хийв

        Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 16-ны өдөр Ардын хурлын их танхимд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3-р чуулга уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн бөгөөд мөн Хятадад албан ёсны айлчлал хийж буй Этиопын Ерөнхий сайд Абийтай яриа хэлэлцээ хийв

        Ли Чян хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчдын хамтын удирдлагын дор Хятад-Этиопын харилцаа өндөр түвшинд хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн. Хятад улс Этиоптой нөхөрлөлөө цаашид гүнзгийрүүлж, үргэлж найдвартай анд нөхөр, бие биенийхээ чин сэтгэлийн түнш байж, орон нутгийн тогтвортой байдлыг хадгалах, хөгжил, сэргэлтэд хүрэхэд бие биенээ тууштай дэмжиж, харилцан хамтын ажиллагааг янз бүрийн салбарт гүнзгийрүүлэх, Хятад-Этиопын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны утга учрыг байнга баяжуулж, Хятад-Африкийн хамтын ажиллагаа, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ, тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад улс Этиоптой хөгжлийн үзэл баримтлал, стратегийн төлөвлөлтийн холболтыг бэхжүүлж, цаашид эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ашиг сонирхлын харилцааг бэхжүүлэхэд бэлэн байна. Бид дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Этиопын аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг дэмжиж, Этиопт хөгжлийн дотоод эрч хүчээ нэмэгдүүлэхэд нь туслах болно гэв.

        Абий хэлэхдээ, Хятад бол Этиопын хамгийн итгэлт түнш, найз. Этиопын эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны хүчтэй дэмжлэг үзүүлж, ямагт нэг Хятадын зарчмыг баримталж, гол ашиг сонирхлоо хамгаалахад Хятадыг тууштай дэмжиж байгаад Этиоп талархаж байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн туршлагаас суралцаж, хоёр орны аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтад харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.

        Хэлэлцээний дараа хоёр орны Ерөнхий сайд нар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, дэлхийн хөгжлийн санаачилга, хөдөө аж ахуй, соёл, эрүүл мэнд, цахим эдийн засаг, ногоон хөгжил, хот, дэд бүтцийн бүтээн байгуулалт гэх мэт хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахыг нүдээр үзсэн юм.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:2287
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7