Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Этиопын ерөнхий сайд Аби Ахмед Алийг хүлээн авч уулзав

Ши Жиньпин Этиопын ерөнхий сайд Аби Ахмед Алийг хүлээн авч уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 17-ны өдөр АИХ-ын ордонд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож, Хятадад албан ёсны айлчлал хийх Этиопын ерөнхий сайд Аби Ахмед Алийг хүлээн авлаа.

Ши Жиньпин хэлэхдээ,Өнгөрсөн 10 жилд Хятад, Этиоп улс "Бүс ба Зам"-ын хүрээнд өргөн хүрээнд нягт хамтарч, Хятад, Африкийн хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд явж ирлээ. Олон улсын байдал, дотоодын нөхцөл өөрчлөгдсөн ч Хятад, Этиопын харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлэхийг би санал болгож байна. Хоёр тал найрамдал, итгэлцлээ бататгаж, ажил хэрэгч харилцаагаа гүнзгийрүүлэн, хамтдаа хөгжиж, хамтаар хожих өнө мөнхийн сайн найз, өмнөд-өмнөдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжигч, олон улсын шударга ёсыг сахин хамгаалагч байх ёстой. "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтыг боломж болгож, Этиоп улстай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Аби Ахмед Али хэлэхдээ, Бээжин илүү цэвэрхэн, илүү үзэсгэлэнтэй, ард түмэн нь илүү аз жаргалтай байгааг миний айлчлал олж мэдсэн юм. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газрын их хүчин чармайлт, ололт амжилтыг харуулж байна. Хятад улс Этиопын чухал түнш бөгөөд Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, ялангуяа "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахад хамтран ажиллах нь Этиопын эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй дэмжсэн юм. Этиопын Хятадтай харилцах харилцаа зөв зам дээр байна. Цаашид хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх нь Этиоп төдийгүй Өмнөд-Өмнөдийн эв нэгдэлд ихээхэн ач холбогдолтой юм. Ши Жиньпин даргийн санал болгосон Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь нийтлэг хөгжлийг дэмжихэд тохиромжтой тэгш эрх, нээлттэй байдал, харилцан хүндэтгэлийг харуулдаг гэжээ.

 

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:2415
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7