
Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 17-ны үдээс өмнө Ардын их хурлын танхимд "Бүс ба Зам"-ын олон улсын хамтын ажиллагааны 3 дахь чуулга уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийх Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзлаа.
Ши Жиньпин дарга:
- Унгар бол Хятад улсыг эрт хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг юм. Унгартай харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа хожсон сайн нөхөд, итгэлт түнш байж, найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэхэд Хятад улс бэлэн байна. Хятад улс Унгартай нам болон төрийн засаглалын туршлагаа солилцож, хоёр тал өөрсдийн сонгосон хөгжлийн замыг тууштай дэмжиж, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, Унгарын “Дорно зүгт нээлттэй” стратеги хоорондын уялдааг бэхжүүлж, хөгжлийн боломжоо хуваалцахад бэлэн байна гэж хэллээ.
Орбан:
- Дарга Ши Жиньпиний халамжлал, дэмжлэгээр, Унгар-Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд сайн хөгжлөөрөө байж, үр дүнд хүрч байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, тэр дундаа Унгар-Сербийн төмөр зам барих ажил нь Унгарын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ихээхэн дэмжсэн. Ши Жиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга нь дэлхийд томоохон өөрчлөлтүүдийг авчирч, дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бүх орны ард түмэнд илүү их ач тусыг авчрах болно. Унгар улс тууштай дэмжиж, цаашид ч идэвхтэй оролцох болно. Өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд Унгар, Хятадын найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр хатуу шийдсэн бөгөөд цаашид ЕХ-ны Хятадын найдвартай анд нөхөр, түнш байх болно. Унгар улс Төв болон Зүүн Европын орнууд болон Хятад улсуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, ЕХ-Хятадын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж хэлэв.





























































