Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин, Владимир Путин нар хэлэлцээ хийв

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр 18-нд АИХ-ын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийлээ

    Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр 18-нд АИХ-ын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийлээ. Оросын ерөнхийлөгч "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцож байгаа юм. 

Ши Жиньпин дарга:

- Эрхэм ерөнхийлөгч та бол миний хуучин анд. Энэ удаагийн чуулга уулзалтад таныг оролцож буйд баяртай байна. Бид олон жилийн турш хоёр талын зохион байгуулсан дипломат арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад ерөнхийлөгч та гурван удаа дараалан оролцож байгаа нь ОХУ “Бүс ба зам” санаачилгыг хамтдаа байгуулахыг дэмжиж буйг харууллаа гэж хэллээ.

    Энэ оны гуравдугаар сард эрхэм ерөнхийлөгч таны урилгаар миний бие шинэ бүрэн эрхээ хүлээж аваад анхны төрийн айлчлалаа ОХУ-д хийсэн. Хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа удирдан чиглүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон. Бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр орны засгийн газар, салбар нэгж, холбогдох орон нутаг бүрэн хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, стратегийн уялдаа холбоо нягтарч, худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх бидний тавьсан зорилт руу өсөн нэмэгдсээр байна гэж Ши Жиньпин онцоллоо. 

Тэрбээр цааш нь:

- 2013 оноос хойших 10 жилд ноён ерөнхийлөгч тантай 42 удаа уулзсан байна. Энэ урт хугацаанд бид ажлын сайн харилцаа, гүн нөхөрлөл бий болгосон билээ. Ирэх 2024 онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. Оросын талтай хамтдаа түүхийн ерөнхий чиг хандлага, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган мөрдөж, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хоёр орны хамтын ажиллагааны цаг үеийн утга учрыг улам баяжуулахад бэлэн байна. Тэрчлэн их гүрнүүдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалд хувь нэмэр оруулж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2303
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7