Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” дэвшүүллээ

Өнөөдөр, 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-тай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав

   Өнөөдөр 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-тай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. “Өнөөдөр 18-нд Ши Жиньпин дарга "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд илтгэл тавихдаа “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” дурдсан. Үүний дэлгэрэнгүй агуулга, мөн Хятад улс уг санаачилгыг дэвшүүлж байгаа нь ямар ач холбогдолтой вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч:

- Хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хөгжлийг илэрхийлсэн шинэ салбар болж байна. Энэ нь том боломж авчрахын зэрэгцээ төсөөлшгүй эрсдэл сорилт дагуулах учир олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр үдээс өмнө Ши Жиньпин дарга "Бүс ба зам"-ын дээд хэмжээний чуулга уулзалтад илтгэл тавихдаа “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-ийг дурдсан. Энэ бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын олон үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж буйн нэг юм. Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүйн байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг бодитоор хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү шинэ санаачилга олон улс анхаарлаа хандуулж буй хиймэл оюун ухааны хөгжил, түүний засаглалын асуудлын тухай бүтээлч шийдлүүд дэвшүүлж, олон улсад хэлэлцүүлэг явуулах, дүрэм журам боловсруулах санал гаргаж байгаа юм. 

Дэлхийн хиймэл оюуны засаглалын талаар талуудтай нээлттэй санал солилцож, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хиймэл оюун ухааны технологийг ахиулж, хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна гэж хэвлэлийн төлөөлөгч хариуллаа. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2320
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7