Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Ши Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа

Ли Ши Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга Ли Ши 10-р сарын 19-ний өдөр "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа. 

        Ли Ши хэлэхдээ, Монгол Улс "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулахад чухал ач холбогдолтой улс. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад, Монгол хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны олон онцлох үйл явдал болж байна. Форумын нээлтийн ёслол дээр Дарга Ши Жиньпин найман үйлдлийг санал болгож, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэх зураг төслөө танилцуулаа. Хятад улс Монгол Улсын хамт хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцыг байгуулах чиглэлийн дагуу хоёр талын харилцааны шинэ хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэв.

        Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, Дарга Ши Жиньпингийн чухал үг дэлхийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид Монгол-Хятадын хөгжлийн стратегийн холботыг бэхжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:4772
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7