Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Азийн IV Пара наадмын саадгүй төхөөрөмжүүд бэлэн боллоо

Азийн IV Пара наадмын саадгүй төхөөрөмжүүд бэлэн боллоо

   Ханжөү хотноо болох Азийн IV пара наадам энэ сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохиогдож, Азийн 45 улс, бүс нутгийн 3800 орчим хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцох юм. Азийн пара наадмыг амжилттай явуулахын тулд саадгүй байгууламжийг сайжруулж шинэчлэх нь урьдчилсан бэлтгэл ажлын гол анхаарах зүйл болсон байна.

   Тэмцээн болох газар бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан саадгүй суудал бий. Байшингийн лифтээр явахад товчлуурт хараагүй хүмүүст зориулсан бичиг буй. Мөн ариун цэврийн өрөөнд ороход хятад, англи хэлээр дуут санамж явуулдаг тул "дууг сонсож байрлалаа тодорхойлох" боломжтой. Доор байрлуулсан товчлуур, бариул, шатгүй налуу зам, хараагүй хүнд зориулсан зам, гэр зэрэг тусгай зориулалтын бүх зүйл бэлэн боллоо.

Азийн паралимпийн хотхонд тав тухтай нөхцөл бүрдүүлэхийн тулд 1100 орчим саадгүй ор, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулж өндөрсөж, намсах ор тавьж тоногложээ. Мөн өрөө бүрт яаралтай тусламжийн дуудлагын товчлуур, мөргөлдөхөөс хамгаалах зурвас, ирмэггүй дугуй тавилга байрлуулсан. Нийтийн хоолны газруудад тэргэнцэртэй хүмүүст зориулсан хоолны газар, саадгүй хоолны газар зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:cctv.com
Мэдээ үзсэн:5701
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7