"Итгэл сэтгэлийн болзоо • Хүсэл мөрөөдлийн гялбаа" Азийн IV Паралимп10-р сарын 22-ны үдэш Ханжөү хотын Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй спортын ордонд нээлтээ хийлээ.

Азийн наадам нь хүн төрөлхтний бие бялдрын гайхамшгийг шалгаруулдаг бол Азийн Паралимп нь хүн төрөлхтний нугаршгүй итгэл зоригийг бадраадаг гэдгийг нээлтийн ёслолоос миний бие мэдэрч эрч хүч дүүрэн боллоо.

Ханжөүгийн Азийн IV Паралимп байт харваа, хөнгөн алтлетик зэрэг 22 том төрөл, 564 бага төрлөөр явагдана. Хятад улсын 723 хүний бүрэлдэхүүнтэй спортын баг хамт олон оролцож байгаагаас эрэгтэй 221, эмэгтэй 218, нийт 439 тамирчин байна. Эдгээр тамирчид Хятад улсын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотоос ирсэн бөгөөд дундаж нас 26.5 байна. Насаар хамгийн ахимаг нь ширээний теннисний тамирчин Гао Яньмин 58 настай бол олон улсын шатрын тамирчин 13 настай Ян Ишао насаар хамгийн бага нь юм. Хятадын спортын төлөөлөгчдийн баг 22 их төрөл, 397 бага төрөлд өрсөлдөх юм байна.

Хятадын Паралимпын хорооны нарийн бичгийн дарга, Хятадын төлөөлөгчдийн багийн орлогч дарга Жао Сужин хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа "Ханжөүгийн Азийн IV паралимпад оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн баг 10-р сарын 11-нд албан ёсоор байгуулагдаж, 15, 16-нд Азийн Паралимпийн хотхонд байрлаж, тамирчид дүрэм ёсоор тэмцээний зэрэглэлээ бүртгүүлж, 22 төрөл тэмцээнд оролцох тамирчид тэмцээний 8 бүс, 19 ордон талбайд бэлтгэл хийж байна. 10-р сарын 19-нээс эхлэн тэргэнцэртэй сагсан бөмбөг, ширээний теннис, агаарын теннис, зүлгэн дээр бөмбөг шидэх зэрэг 5 төрөл тэмцээн эхэлсэн бөгөөд олон баг маш сайн оролцож байна" гэв.



































































