
Хятадын өвлийн спортын XIV наадам ирэх оны 02-р сарын 17-ноос 27-ны өдрүүдэд Өвөр Монголд зохиогдоно. Өвлийн спортын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байна. Спортын наадмаар тэшүүр, цана, биатлон, кёрлинг, шайбтай хоккей, бобслей, чарга, уулын цана гэсэн 8 төрлөөр 16 тэмцээн зохиож, 176 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэхүү уламжлалт наадмыг Хятадын үндэсний спортын ерөнхий газар голлон зохион байгуулдаг юм. Энэ жилийни наамдыг ӨМӨЗО-ы Засгийн газар хамтран зохион байгуулах юм.
Өвлийн наадмын мөсний тэмцээнийг Хөлөнбуйрын Хайлаар хотын спортын төвд, цасны тэмцээнийг Хөлөнбуйр, Улаанхад, Улаанцав хотын цанын баазад зохион байгуулах юм. Энэ удаад 3700 тамирчин оролцох төлөвтэй байгаа ба надаам хамгийн хамгийн гэсэн олон тодотголтой байна. Хятадын өвлийн спортын наадмын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон төрөлд тамирчид өөсөлдөх, хамгийн өндөр стандарттай наадам болох юм.





























































