Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Архашаат: Баян Баргын манаа

Архашаат: Баян Баргын манаа

Хөлгүй цайлзсан баян Баргын уудам талд байрлах Архашаат боомтод 11-ний үдээс хойш хүрлээ. Амралтын өдөр болохоор талын дунд тайван орших Архашаат Монгол нутгийн амар амгаланг санагдуулна. Архашаат нь Монгол Улсын Чойбалсан хотоос 126 километрийн зайд орших ба Өвөр Монголын хамгийн хойд хэсэгт, Монгол Улсын  Хавирга боомттой хиллэдэг. 1992 онд нээгдсэн Архашаат боомт нь 30 гаруй жилийн хөгжлөөр олон улсын боомт болон өргөжжээ.

Архашаат боомт нь 2023 оны 01-р сард ачаа тээвэрлэлтийг сэргээсний дараа нүүрсний импортыг анх удаагаа хийж, экспортын бараа бүтээгдэхүүн нь энгийн хувцас, гутал, малгай, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс Монголын нүүрс болон бусад ашигт малтмал, хонь үхрийн мах махан бүтээгдэхүүн, газар тариалан, мал аж ахуйн бусад бүтээгдэхүүн импортлох болжээ. Монгол Улсад барилгын материал, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо экспортолж, Монгол Улстай соёлын солилцоо, "хилийн худалдаа + хил орчмын аялал жуулчлал"-ыг хөгжүүлж байна. Ялангуяа гаалийн бүрдүүлэлт сэргэж, нүүрсний импорт хэрэгжиж эхэлснээс хойш Архашаат боомтын импорт, экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 324 мянга 500 тоннд, худалдааны хэмжээ 160 сая юаньд хүрч, хилээр орж ирж буй зорчигчдын тоо нэмэгдэж давхардсан тоогоор 66 мянгад хүрч, импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ 100 орчим мянган тоннтой тэнцэж байна.

Сүүлийн таван жилд зорчигч тээврийн хэмжээгээрээ Өвөр Монгол бүс нутагтаа Монгол Улстай холбогдсон боомтууд дотроос Эрээн хот боомтын дараа буюу хоёрдугаарт орж байна. Мөн нэг өдрийн зорчигчдын тоо 2826 хүрчээ.

Шинэ Барга баруун хошууны дэд дарага Улаантуяа “Манай хошуу Архашаат боомтын байршлын өвөрмөц давуу тал, хилийн чанадын зэргэлдээх бүс нутгийн баялаг нөөцөд тулгуурлан боомтын хөгжлийн төлөвлөлтийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, олон туйлт боомтын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд нөлөө үзүүлж байна.

Нэг. Импортын худалдааг идэвхтэй төлөвлөж, Лонлиюань болон бусад аж ахуйн нэгжээр дамжуулан дотооддоо боловсруулалт хийж, "сувгийн эдийн засаг"-ийг жинхэнэ ёсоор "орон нутгийн эдийн засаг" болгон өөрчлөхийг хичээн ажиллаж байна.

Хоёр. Хятад, Монгол хоёр мал импортлох талаар тохиролцсон боломжийг түшиглэн Монгол Улсын зүүн бүс нутагтай идэвхтэй хамтран ажиллана.

Гурав. Дотоод эргэлтийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлнэ. Зэргэлдээх нутаг дэвсгэрийнхээ ашигт малтмал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн болон бусад давуу талуудын арвин нөөцөд тулгуурлан, өөрийн байршлын онцлогийг хослуулан хөгжлийн замаа идэвхтэй өргөжүүлж, импортын нүүрс, хонь үхрийн махны борлуулалтад зүүн хойд бүс нутагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Дотоод болон гадаад эдийн засгийн хос мөчлөгт хөгжлийг бий болгохыг эрмэлзэнэ” гэв.

Архашаатын маргааш илүү гэгээн саруул байж, жинхэнэ утгаараа умрад хилийн “арын цэцэрлэгт хүрээлэн” болох нь дамжиггүй.

Зохиогч:Ш.ЦОГЗОЛМАА, Б.СУРНАА
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:2550
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7