Манай сурвалжлагын баг 11-р сарын 12-ны үдээс өмнө Шинэ Барга Баруун хошууны Алтан-Эмээл сууринд ирсэн юм. Тус хошууны Спорт хөгжлийн төвийн жүдо бөхийн ордонд 30 гаруй хүүхэдүүд 3 дасгалжуулагчын удирдлага дор хичээл дасгал хийж жүдо бөхийн сорионы талбар хөлжөөнтэй байж, нөхөрлөлийн “алтан цэцэгс” энд дэлгэрнэ.
Энэ төвд ойр зэргэлдээ бүс нутгийн хүүхдүүд хүрэлцэн ирж байгаа бөгөөд Монгол Улсаас хүүхэд залуучуудирж сорионд оролцож байна, том нь 16 настай, бага нь 6 настай.
Спорт гэдэг улс үндэстний хил хязгааргүй. 11-р сарын эхээр Хятадын ӨМӨЗО-ны "Алтан эмээл" цом жүдо бөхийн хүүхэд, залуучуудын олон улсын урилгын тэмцээн Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунд болж, Орос, Монгол, Хятадын Хэбэй, Шаньдун болон бусад бүс нутгаас 30 гаруй баг, 500 гаруй тамирчин хүрэлцэн ирж өрсөлджээ.
Шинэ Барга баруун хошуу нь газарзүйн давуу талыг ашиглан 2012 оноос хойш БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Алтан эмээл" цом хүүхэд, залуучуудын жүдо бөхийн олон улсын урилгаар найман удаа тэмцээн зохион байгуулж, тэмцээн зохион байгуулах арвин туршлагатай болжээ. Мөн Хөлөнбур хотын жүдо бөхийн спортыг хөгжүүлэх тэргүүлэгч брэнд болж байна.
Энэ удаагийн уралдааны дараа Монголын жүдо бөхийн дасгалжуулагч Чинбат хүүтэйгээ хоёул тэмцээний дараа нутаг буцаагүй бөгөөд тус хошуунд үлдэж, дасгалжуулагчаар ажилласан байна.
Шинэ Барга баруун хошуу спортын хөгжлийн төвийн жүдо бөхийн ордны дасгалжуулагч Өрлөг “Монголын жүдо бөх өвөрмөц онцлогтой. Чинбат дасгалжуулагч Монгол Улсын хэмжээний тамирчин. Би түүнийг авч үлдсэний зорилго нь "Манай нутгийнхны хүүхдүүдэд жүдогийн зарим арга барил зааж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан юм. Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд Чинбат дасгалжуулагч хүүхдүүдэд жүдогийн олон арга барил сургаж байна.
Шинэ Барга зүүн хошуунаас ирсэн Өсөхбаяр:
- Би барилдах дуртай, энд газар газрын найз нартай танилцаж, хамт дасгал хийх нь хөгжилтэй бөгөөд урмтай байна гэж хэллээ.
- “Алтан эмээл” цом жүдо бөхийн хүүхэд, залуучуудын олон улсын урилгын тэмцээн нь зүгээр нэг тэмцээн биш, найман удаа зохион байгуулагдаж, Хятад, Монгол, ОХУ-ын хүүхэд, залуучуудын харилцан туршлага солилцох, суралцах талбар, нөхөрлөлийг бэхжүүлэх гүүр болсон гэж тус төвийн дасгалжуулагч Өрлөг хэлж байлаа.
Энэхүү Жүдо бөхийн сорионы төв нь Шинэ Барга баруун хошууны "спортын солилцоо"-ны хаалгыг нээж, Хятад ,Орос, Монголын иргэд хороондын харилцааг сайжруулж байна.





























































