



Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар"-ын тогоочийн сургалтад сурч байгаа Монгол Улсын сурагч н.Мөнх-Оргилтой таарч хэдэн хорм ярилцлаа. 17, 18 орчим насны царайлаг, эрч хүчтэй арваад залуу өглөөний цайгаа ууж байв. н.Мөнх-Оргил “Дээд сургуулийн орчин нөхцөл тохь тухтай, багш нар нь нарийн зааж сургадаг. Хятадын “наашаа цаашаа” хуургыг идэх дуртай. Одоо өөрөө хийж чаддаг болсон. Үдээс хойш бид нутаг буцах гэж байна. 14 хоногийн сургалт дуусаж байгаа. Боломж байвал дахин Хятадад сурахаар ирнэ” гэлээ.
Энэ удаад “Хятад хэл + мэргэжлийн ур чадвар”-ын 14 хоногийн сургалтад Монгол Улсаас нийт 43 сурагч тус коллежид сурахаар ирсэн байна. 2017 оноос Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль нь тогоочийн сургалт явуулж, Монгол Улсын 300 гаруй сурагч хамрагджээ. Монголын талын багш н.Сэргэлэнбаатар:
- Нийт 7 удаа сурагч дагуулж ирээд байна. Энэ сургалт их сайн. Манай хүүхдүүд хятад хэл сурахаас гадна шинэ мэргэжил сурдаг болохоор их өгөөжтэй. Сургуулийн орчин, заах арга барил сайтай, сурагчийг боддог, тэдний төлөө ажилладаг. Оюутнууд нутаг буцаад ажил эрхлэлт ч сайн байдаг. Хятадын хөгжил маш гайхалтай, ирэх болгонд шинэ зүйл биднийг угтддаг.
Тус дээд сургууль нь Өвөр Монголыг умард зүгт нээхэд чухал үүрэг гүйцэтгэж, "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар" төслийг идэвхтэй хэрэгжүүлж, "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар" боловсролын загварыг бий болгож, холбогдох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Одоогоор Монгол, Орос, Судан, Япон, Герман, Их Британи, Тажикистан зэрэг 10 гаруй орны нийт 779 гадаад оюутан сургасны 90 хувийг “Бүс ба зам” дагуух орнуудын оюутнууд эзэлж байна. Коллеж 2023 онд 70 гадаад оюутан элсүүлсний 36 нь Орос, 34 нь Монгол оюутан байжээ.
Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуульд 16077 оюутан суралцаж байна. Анагаах ухаан, Экологи, Мал аж ахуй, Мал эмнэлгийн зэрэг 17 салбартай бөгөөд сувилахуйн ухаан, мал аж ахуй, мал эмнэлэг зэрэг 51 тусгай мэргэжлээр дээд болон дунд боловсроыг эзэмшүүлж байна. Сургалтын зохион байгуулалтын явцдаа "Бүс ба зам" санаачилгыг бодитоор дэмжиж, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн гадаад бодлогын бодит жишээ болж, улс орны хөгжил цэцэглэлтэд үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн юм.
Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль нь мэргэжлийн сургалтын гадаадад нээлттэй байх удирдлагын түвшинг эрчимтэй сайжруулахын тулд гадаадад нээлттэй байх төлөвлөлтийг сайжруулж, хөрш зэргэлдээ улс орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мэргэжлийн сургалтын гүйцэтгэх үүргийг бүрэн харуулж байна.
"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, гадаад ертөнцөд нээлттэй байх хамтын ажиллагаа, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын аж үйлдвэр, боловсролын интеграцыг ахиулсан. 2015 онд Монгол Улсын суралцагчдад зориулсан “Сургалтын бааз" байгуулснаас хойш 25 мэргэжлээр Монгол Улсын бүс нутгуудаас 6085 оюутан элсүүлэн богино хугацааны сургалтад хамруулж арвин туршлага, арга барилыг хуримтлуулжээ.
Тус дээд сургууль нь өөрийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд Монгол Улсын Шинэ Иргэншил Их Сургууль, Монгол Од компани зэрэгтэй хамтран ажиллаж байна.
2021 оноос хойш "Лубаны семинар"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй хийж байгаа бөгөөд Монголын Шинэ Иргэншил Их Сургуультай хамтран "Лубаны семинар"-ыг Монголд зохион байгуулахаар зорьжээ. 2023 онд "Лубаны семинар" төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор мэргэжлийн 4 багшийг Монгол руу илгээж, хоёр сургуулийн хамтран байгуулсан "Лубаны семинар"-ын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. "Лубаны семинар" нь Хятад, гадаадын хамтын ажиллагааны боловсролын шинэлэг загвар юм. Хятадын мэргэжлийн сургалтыг хэрхэн гадагш "гаргах" нь анхаарлын төв болж байгаа бөгөөд "Лубаны семинар" Хятадын мэргэжлийн сургалтыг гадаадад гаргах томоохон санаачилга билээ.





























































