Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сэхээ боомтын хөгжлийн орон зай өргөжин тэлсээр

Сэхээ боомтын хөгжлийн орон зай өргөжин тэлсээр.

        Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Жан Чянь баруун оронд элчээр илгээгдсэн бөгөөд түүнээс хойш баруун орноос адуу, амтлагч болон бусад бүтээгдэхүүнүүд Хятадад орж ирсэн байна.

        2000 гаруй жилийн дараа нүүрс ачсан ачааны машинууд Өвөр Монголын баруун захад орших Сэхээ боомтоор Хятад, Монголын хооронд давхих болжээ.

        Шинэ эринд шинэ Торгоны замыг байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хамтдаа ашиг хүртэхэд нэн илүү анхаарал хандуулах болсон байна. 2013 онд Хятад улс "Бүс ба Зам" санаачилгыг хэрэгжүүлснээр Сэхээ боомт нь өөрийн гэсэн хөгжлийн орон зайтай болсон байна.

        Сэхээ боомт нь Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд байдаг бөгөөд "Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор"-ын баруун жигүүрт байрладаг. Тус боомт нь Хятадын "Торгоны замын эдийн засгийн бүс" болон Монголын "Тал нутгийн зам" санаачилгын чухал уулзвар хэсэгт байрладаг. Хятад улс Монгол, Оросоор дамжин Европтой холбогдох 4-р Ази, Европын эх газрын гүүрний гол зангилаа хэсэг юм. Мөн Хятадын эх хуурайн эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүй байдлын сувгийг барихад чухал дэмжлэг болсон газар бөгөөд Өвөр Монголын умардад нээлттэй байх чухал зам шугам болсон байна.

          Cэхээ боомт Монгол Улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомттой шууд үйл ажиллагаа явуулдаг. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ашигт малтмалын нөөцөөр баялаг Монгол Улсын Өмнөговь, Баянхонгор, Говь Алтай, Өвөрхангай, Архангай аймаг зэрэг таван аймаг, бүс нутгийг хамардаг. Мөн Шааньши, Ганьсү, Ниншя, Хөхнуур, Өвөр Монгол зэрэг Хятадын дөрвөн муж, өөртөө засах орны авто замын боомт болно.

        Хятадын баруун хойд хэсэг болон дотоод, гадаадыг холбосон тээврийн чухал төв, бизнесийн төв, ачаа түгээх төв, эх үүсвэрийн сувгийн хувьд Сэхээ боомт нь Хятад, Монголын хооронд бараа бүтээгдэхүүний импорт, экспорт, зорчигч тээвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.

        Сэхээ боомт дахь "Арав орж зургаа гаргах" нүүрс тээвэрлэх сувгаар 11-р сарын 10-нд Монголоос нүүрс тээвэрлэсэн машинууд хил, гаалиар түргэн шуурхай, эмх цэгцтэй нэвтэрч, тус боомт дахь логистикийн паркийг зорьсон байна.

        Ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийн хяналт удирдлагын төвд үүрэг гүйцэтгэж байгаа Гаалийн хяналтын 1-р хэсгийн дарга Жан Лэй удирдлагын төвийн олон арван хяналтын дэлгэцийг хянаж, дотуур утсаар ажлын зааварчилгаа гаргаж завгүй ажилласаар байлаа.

             Жан Лэй:

        - Арван жилийн өмнө Эзнээ гаалийн газарт ажиллаж байхад "Дөрөв орж дөрөв гаргах" гарц болон орцоор хүний хүчээр шалгаж, хил нэвтрүүлдэг байсан. Тэр үед гаалийн мэдүүлгийг системд гараар оруулах шаардлагатай бөгөөд гаалийн бүрдүүлэлт, хилээр өнгөрөх үр ашиг маш доор байсан. “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд Сэхээ боомтын ачаа тээврийн сувгийг тасралтгүй шинэчилж, дэд бүтцийг тасралтгүй сайжруулсаар ирсэн.Өнөөдөр болоход "Арав орж, зургаа гаргадаг" ухаалаг систем нь тээврийн хэрэгслүүдэд хэдхэн секундийн дотор гаалийн бүрдүүлэлт хийх боломжийг олгож, импортын нүүрс илүү хурдан бөгөөд үр ашигтай хил өнгөрдөг болсон байна.Сэхээ боомт нь "Бүс ба Зам" дагуух худалдааны чухал суваг юм. Эзнээ хошууны гаалийн байгууллага улс орноо хүчирхэгжүүлэх ухаалаг гаалийн байгуулалт, ухаалаг гаалийн үйл ажиллагааг эрчимтэй сурталчилж ирсээр байна. Ингэснээр Сэхээ боомт нь уламжлалт автомашины тээвэр + AGV жолоочгүй + ухаалаг хүнд даацын машин зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслийг уялдуулсан боом болсон байжээ.

          Эрчим хүчний импортын сувгийн аюулгүй тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

   - Ачааны машинууд ямар бараа тээвэрлэсэнд хяналт тавих зорилгоор бид H986 машин хяналтын системийг бүтээсэн. Тодруулбал, тээврийн хэрэгсэл болгонд рентген туяаны “биеийн үзлэг” хийж рентген зургийг нь аваад гаалийн ажилтнууд рентген зураг дээр хориотой зүйл байгаа эсэхийг тогтоодог систем юм гэж Жан Лэй танилцууллаа.

        Мөн тэрээр:

        - Бид голчлон хилээр орж гарч буй иргэд, тээврийн хэрэгслийг шалгаж, боомтын аюулгүй, тогтвортой, саадгүй байдлыг хангадаг.

        H986 хяналтын систем нь янз бүрийн тээврийн хэлбэрүүдтэй нягт холбоотой байдаг.  Үүнд: AGV жолоочгүй ухаалаг систем болон ухаалаг хүнд даацын машин зэрэг тээврийн янз бүрийн хэлбэрүүд хамрагддаг байна.

        Сэхээ боомт нь гааль, санхүүгийн үйлчилгээний системийн хоёрдугаар үе шаттай холбогдсон олон улсын худалдааны “нэг цонх” ухаалаг хяналтын цэг бүхий Хятадын анхны авто замын боомт юм. Сэхээ боомтын Хилийн шалган нэвтрүүлэх товчооноос жолоочгүй ухаалаг хүнд даацын машинууд 11-р сарын 10-ны өдөр тогтоосон замаар аажуухан орж ирж байлаа. Үүний зэрэгцээ автомат жолоочгүй ухаалаг хүнд даацын автомашины "жолооч" нар ажлын өрөөндөө суугаад дэлгэцээр хянах ажлыг гүйцэтгэж байдаг. Ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсвэл эдгээр жолооч нар жолоодлогын хөдөлгөөнийг хангах үүднээс жолооны хүрдийг компьютерын өмнө гараараа ажиллуулчихдаг боломжтой байдаг.

        - 5G ухаалаг хүнд даацын ачааны машины төсөл 2022 оны 1-р сард хэрэгжиж эхэлсэн байна. Одоо бид 5 ухаалаг хүнд даацын ачааны машиныг туршилтаар ажиллуулж байна. 2024 оны эцэс гэхэд 40 ухаалаг хүнд даацын машиныг бүгдийг нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр манай жолооч нар компьютерийн өмнө машин жолоодож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь зам дээр жолоодохоос ялгаагүй юм. Бүх жолооч нар А жолооны үнэмлэхтэй байхыг ч шаарддаг гэж Өвөр Монголын Шаньхэ нүүрсний ХХК-ний Ухаалаг хүнд даацын машины хэлтсийн захирал Ли Мин танилцуулсан байна.

        Ухаалаг хүнд даацын машинуудтай адилаар "завгүй" ажилладаг машинуудын дотор Эзнээ хошууны Хаотун эрчим хүчний компаний логистикийн паркаар аялдаг улбар шар өнгийн AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл болно.

        - AGV жолоочгүй тээврийн хэрэгслүүд Хятадаас Монголд хүрч, дахин Хятад руу буцахад нэг удаад 3.2 км орчим аялж, нийт 40 орчим минут зарцуулагддаг. Одоогоор AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл 23 ширхэгийг туршилтын журмаар ашиглалтад оруулаад байна. Гаалийн бүрдүүлэлт өдөрт 10 цаг, нэг жилд 260 хоног хүчин төгөлдөр үйлчилдэг нөхцөлд төслийн жилийн төлөвлөгөөт тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонн байна. Одоогоор Хятад, Монгол руу өдөрт 100 гаруй удаа аялж, нэг удаад 70 тонн нүүрс тээвэрлэж байна гэж Хаотун эрчим хүчний ХХК-ний төслийн менежер Гэн Зикуань хэлэв.

       Сэхээ боомт нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа  цаашид бэхжүүлэн, гадаад худалдаа, боомтын хөгжлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг бүрэн хэрэгжүүлж, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн үйл ажиллагаа явуулсаар байна.

        Энэ жил Сэхээ боомт 18 дахь удаагийн хилийн худалдааг зохион байгуулсан бөгөөд Монгол, Пакистан, Иран болон бусад улс орнууд тус үзэсгэлэнд оролцож, төрөл бүрийн цагаан идээ, гар хийцийн хивс зэрэг 270 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна. Нийт 38 мянган жуулчин хүлээн авч, 3 сая 800 мянган юаний борлуулалт хийж, хамтын ажиллагаа, солилцоо, бараа бүтээгдэхүүний эргэлтийг улам сайжруусан байна. Одоогийн байдлаар Сэхээ боомтод импортын махны хяналтын тусгай цэгийг байгуулж, энэ оны тавдугаар сард эхний ээлжийн 25 тонн адууны мах импортолсон байна.

        Сэхээ боомтын эдийн засгийн хөгжлийн бүсийн намын хорооны гишүүн, удирдлагын хорооны орлогч дарга Алтанбагана танилцуулахдаа:

        - Сэхээ боомт нээгдсэнээс хойших 31 жилийн хугацаанд түр зуурын улирлын чанартай боомтоос улсын хэмжээнд жилийн турш нээлттэй боомт болж хөгжсөн. Одоогийн байдлаар тус боомт нь жилийн турш улсын нэгдүгээр зэрэглэлийн нээлттэй боомт болж, импорт, экспортын нийт хэмжээ 148 сая тонн, худалдааны хэмжээ 54 тэрбум 751 сая юаньд хүрч, 3 сая 4484 сая хүн хил нэвтэрсэн бөгөөд орж гарсан тээврийн хэрэгслийн тоо 3.4484 саяд хүрсэн байна.

        Дэлхийтэй холбогдож, шинэ торгоны замыг хамт бүтээн байгуулж, үр ашгийг нь хуваалцаж буй Сэхээ боомтын хөгжлийн орон зай алхам алхмаар өргөжин тэлсээр...

Зохиогч:Н.АЛТАН-УУЛ,ЖАН ХҮЙЛИН,ЛЮЙ ХУНЖАН,ЖЯ ИЦҮНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:6602
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7