
Бээжингийн Яньчин дүүргийн Үндэсний цасан мотоцикл, чарганы төвд Хятадын XIV удаагийн өвлийн спортын наадмын цасан мотоциклийн тэмцээн 11-р сарын 23-нд албан ёсоор эхэллээ. Тэмцээнд Хятадын есөн муж, хотоос долоон цасан машин, 11 тамирчин оролцов.
Хятадын Өвлийн спортын XIV наадмын цасан мотоциклийн тэмцээн нь эмэгтэй ганцаарчилсан цасан мотоцикл, эмэгтэйн хос хүний цасан мотоцикл, эрэгтэй хос цасан мотоцикл болон эрэгтэй дөрвөн хүний цасан мотоцикл гэсэн дөрвөн төрлөөр явагддаг ба төрөл бүр нь өвлийн спортын наадмын шаардлагын дагуу дөрвөн үе шаттайгаар болж, чансаагаа нийт оноогоор тус бүр тодорхойлдог ажээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй хосын тэмцээний эхний хоёр гараа явагдлаа. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Гирин мужийн багийн тамирчин Хуай Минмин 2 минут 09 секунд 42-ын амжилтаар нэгдүгээр байрнд орсон бол Шанхай хотын багийн тамирчин Ин Чин болон Чунчин хотын багийн тамирчин Тан Инхүй тус тус 0.27 секунд, 24.18 секундээр хоцорч, хоёр, гуравдугаар байранд жагссан байна.





























































