Өвөр Монголын өөртөө засах орны 20 дахь удаагийн мөс, цасан наадам 12-р сарын 17-нд Хуучин Барга хошууны Хөхнуурын үзэсгэлэнт бүсэд нээлтээ хийнэ. Цуврал үйл ажиллагаа 2023 оны 12-р сарын эхнээс 2024 оны 01-р сарын эхэн хүртэл 30 орчим хоног үргэлжилнэ. Одоо бэлтгэл ажлыг эрчимтэй, эмх цэгцтэй хийж гүйцэтгэж байна.
"Хятадын өвлийн спортын 14-р наадмыг угтаж, Наадамтай танилцах нь" уриатай "Мөс, цас ч бас алт, мөнгөн уул" гэсэн зорилт тавин, Умард хилийн соёлын брэндийг түшиглэн Хөлөнбуйр "Цаст талын Монгол морин уралдаан, Мотоциклийн уралдаан, "Эрийн гурван наадам" зэрэг 8 арга хэмжээг зохион байгуулна.Мөн газар дээр нь соёлын биет бус өв, соёлын бүтээлч байдал, мөс, цасны тоног төхөөрөмж үзүүлэх газруудыг байгуулж,Хөлөнбуйрын сайн сайхан зүйлсийг борлуулах зорилгоор Хятадын үндэсний интернет алдартнуудыг урин шууд нэвтрүүлгээ хийх болно.





























































