Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цайны урлагийн ид шид

Хятад улс дэлхийд олон зүйлээрээ алдартай. Үүний нэг нь цай.

Хүн төрөлхтний цайны хэрэглээний түүх 5000 жилийн тэртээгээс эхэлдэг бол яг энэ цаг хугацаанаас Хятадын цайны түүх эхэлдэг юм. Тиймдээ ч цай хэмээх ундааны шидийг Хятадын ард түмэн илүү сайн мэдэрдэг биз. Хятадын нэгэн судар бичигт тэмдэглэснээр цай нь сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа гэж нэрлэдэг байсан бөгөөд анагаах ухаанд хэргэлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам цай нь хааны гэр бүл, язгууртнууд төдийгүй энгийн ард түмний хүртээл болсон юм. Тан гүрний цайны ёслолоос эхлээд Мин, Чин гүрний цайны хэрэгсэл, түүгээр ч барахгүй өнөөдрийн цайны урлагийн тоглолт хүртэл цайны соёл үүсэж, хөгжиж ирсэн нь түүхийн улбаа тээсэн урт замнал билээ.  

Өнөөдөр төрөл бүрийн кофе, жимсний ундаа гарч байгаа ч цайны чинээ шидийг үзүүлж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь үгүй байсаар... Ер нь цайны шинж чанарыг хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай гэж тодорхойлдог. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ.
2022 онд "Хятадын уламжлалт цай хийх арга техник, холбогдох ёс заншил" нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн шалгуурт амжилттай тэнцэж, дэлхийн өвд бүртгэгдсэн.
Цайны соёлын сэтгэл татам байдал нь хүмүүсийн бие махбодыг тэжээгээд зогсохгүй бодол санаа, амьдралын хэв маяг, нийгмийн харилцаанд ихээхэн нөлөөлдөгтэй холбоотой юм.
Хятадын цайны соёлд өвөрмөц “Кунг Фу цай”-г хийх үйл явц өргөн хэрэглэгддэг. Энэхүү үйл явц нь нягт нямбай, цайны материалын сонголт, цайгаа амтлах хүртэлх хатуу, өвөрмөц дүрэмтэй. Сайн чанарын цайг амталснаар хүмүүс амьдралын болон байгалийн гоо сайхныг мэдэрч чадна.
Өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаа ч цайны соёл Хятадын соёлын чухал бэлгэ тэмдгийн нэг хэвээр байна.

 

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:4085
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7