Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Түүхийг эргэн сануулах Да Жинмэнь хаалга

Хичнээн олон дуулал шүлэг

Хилс олон цогцос сүнс

Хуучин түүхийн буурал мөрөөр

Хүнд ачааг үүрэн Жанкүгийн замаар зорчино

Хараацай ирлээ

Хагд хөөрч өвс ногоорлоо

Хаврын салхинд Да Жинмэнь хаалга үнэхээр сүртэй
- Ян Юйхайгийн “Хаврын салхи Да Жинмэнь хаалгыг үлээнэм” шүлгээс

   Зүүн баруун Тай Пиншань уул бие бие рүүгээ харна. Түүний дунд сүр жавхлантай боомт газар гарсан нь өнөөдрийн Да Жинмэнь хаалга юм. Түүхийн хүнд хэцүү цаг үеийн гэрч болсон, он цагийн уртад сүндэрлэсээр ирсэн Да Жинмэн хаалганы хажуугийн шатаар өгсөн хаалганы дээрх цамхагт гарч, нүдээ анив. Хаалгаар өнгөрөх тэмээн жингийн хонх нэгэн хэмээр дуугарах шиг болов...

Чин гүрний үеэс эхлэн Да Жинмэнь хаалганы дотно гадна унаа хөсөг хөглөрч, Монголын тал хээрийн болон Европын мал, ноос, эмийн материал, мөнгөн эдлэл зэргийг  Да Жинмэнь хаалганд авчирч, торго, цай, шаазан, элсэн чихэрээр сольдог байжээ. Хятадын өмнө нутгаас ирсэн эд бараа Түмэн газрын урт цагаан хэрмээс умард зүгт Орос, Монголын худалдааны замд нэвтрэхэд яах аргагүй Да Жинмэнь хаалгаар өнгөрдөг байв. Тухайн үеэс Да Жинмэнь хаалганаас эхэлсэн Жанкү их зам(Жанчхүү-Эрээн-Их Хүрээ хүрэх)бий болж, Да Жинмэн хаалга байрлах Жанчхүү хотын  эдийн засгийн хөгжил дээд цэгтээ хүрч, 1909 онд Чин улсын Засгийн газар Хятадын анхны практик төмөр зам болох Бээжин-Жанчхүүгийн төмөр замыг барьж байгуулжээ. Ингээд ярихад Да Жинмэн хаалга нь Мин, Чин гүрний үеэс хойших Хятадын хойд хэсгийн түүхэн гэрч болно.

     Жанчхүү хотыг гадаадынхан Хаалган (Khaalgan) гэж нэрлэх болсон нь бас учиртай. Олон улсын худалдааны үүд хаала болж тухайн үедээ ид цэцэглэж хүчээ авч байсан Да Жинмэнь хаалга өнөөдөр ч өөрийн гэсэн давтагдашгүй түүхийн үнэ цэнэ, дүр төрхөөрөө орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлж, чамгүй их ашиг орлого оруулсаар байна. 2022 оны Өвлийн олимпыг Бээжин, Хаалган буюу Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулж, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Өвлийн олимпын бамбарыг Да Жинмэнь хаалганд буухиалж байсан түүхтэй.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:4425
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7