Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын гудамжны брэнд хоол- Халуун хуурай гоймон

Хавар болжээ. Халуун хуурай гоймон зооглохсон

Хамтдаа байя, интоорын цэцэгстэй жаргая

Урьхан салхи их мөрнийг илбэн

Холын загасчин хонгор дуу аялан

Хуан Хэ Лөү барилга сэтгэлийн гүнд сүндэрлэнэ

Аяга гоймонгоос өнгөрсөний үлгэр эхэлнэ

Анд минь, сэтгэлээ чангалаарай



-Ван Юнтаогийн ”Хавар болжээ. Халуун хуурай гоймон зооглохсон” шүлгээс

Хятад улсад аялан явахад хоол үндэсний маш том соёлын нэг гэдгийг мэдрэх болно.

Хятад хоолны соёл уламжлал их баялаг. Олон арга техник нь эрт дээр үеэс эхтэй. Хятад тогооч хүн бүрийн таашаалд нийцүүлэн хоол хийх жороо өөрчлөн хувиргах чадварыг сайтар эзэмшсэн байдаг. Хоолны амтыг бүтээхийн тулд нууцлаг түүхий эд, амтлагчаасаа илүү хоол бэлтгэх арга ажиллагаагаараа гайхуулдаг. Уран зургийн хэлээр бол өнгө будгийн төгс зохицлыг мэдэрч, дээр нь амтлахуйн төгс мэдрэмжийг өдөөж чаддаг нь тэдний гайхамшигт авьяас гэлтэй.

Зах, худалдааны гудамжид газар дээр нь бэлтгэдэг брэнд хоол Рэ Ганмянь буюу халуун хуурай гоймонг танилцуулъя.

 Энэхүү сонгодог гар хийцийн гоймон нь Хятадын Хубэй мужид маш алдартай. Халуун хуурай гоймон хийхэд шүлтлэг усаар зуурсан гоймон гол материал болдог бол давс, сесаме паст, ургамлын тос, гүнждийн тос, ногоон сонгино, чинжүү, сармисыг туслах материал болгон хэрэглэнэ. Мөн калор ихтэй тул гол хоол, тэжээллэг өглөөний хоол, биед шаардлагатай энергийг нэмэх, хоол тэжээлийг нөхөх, элэгний детоксификацид дэмжлэг үзүүлэх нөлөөтэй.

Халуун хуурай гоймон нь хүний биед зайлшгүй шаардлагатай микронутриентийг агуулдаг. Энэ элемент нь цус, төв мэдрэлийн систем болон дархлааны систем, үс, арьс, яс, тархи, элэг, зүрх болон бусад дотоод эрхтний хөгжил, үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Мөн элэгний хордлогыг тайлдаг байна.

Хятад улсад аялбал энэхүү брэнд хоолыг амсаж үзээрэй.

 

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:4437
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7