Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах ажиллагаа түүхэн амжилтад хүрчээ

“Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах ажиллагаа түүхэн амжилтад хүрчээ

Өнөөдөр, 12-р сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Энэ жил бол дарга Ши Жиньпиний "Бүс ба Зам" санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт үр дүнтэй жил болж байна. Хэвлэлийн төлөөлөгч энэ онд "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэсэн ололт амжилтыг танилцуулна уу? Ирэх арван жилийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд Хятад улс ямар хүлээлттэй байна вэ?

Мао Нин: Энэ онд "Бүс ба Зам"-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой ахицтай байна. Нэгээс арваннэгдүгээр сард Хятадаас "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 17.65 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар, санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 201.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.8 хувиар, гэрээт төслүүдийн эргэлт 784.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар тус тус өссөн байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ, 10-р сард зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалт нь тус санаачилгын 10 жилийн ойд зориулсан хамгийн хүндэтгэлтэй арга хэмжээ бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орсныг харуулж байна. Бид “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, талуудтай хамтран “Бүс ба Зам” санаачилгын өндөр чанартай хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад түлхэц үзүүлнэ гэжээ.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:4391
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7