Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын буудал зочдоо хүлээн авч байна

”Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын буудал зочдоо хүлээн авч байна.

        ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Хайлаар хотын уралдааны бүсэд "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын керлинг, богино зайн хурдны тэшүүр, уран гулгалтын өсвөр үеийнхний бүлгийн тэмцээн, хурдны гулгалтын тэмцээн 01-р сарын 09-нөөс эхлэн зохион байгуулагдлаа. Сүүлийн хэд хоногт Хятадын тамирчид, техникийн албаны ажилтан, хэвлэл мэдээллийнхэн Хайлаар хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тусгай зочид буудалд буугаад байна.

        "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын сэтгүүлч, техникийн албаны хүмүүс хүлээн авах үүрэг хүлээсэн Хөлөнбуйр хотын Эвенк зочид буудалд 01-р сарын 08-нд хүрчээ. Зочид буудлыг дотор гаднагүй "Хятадын өвлийн спортын XIV наадам"-тай холбогдох элементээр чимж янзалсан байлаа.Зочид буудлын байранд ормогц монгол дээлтэй ажилтнууд хадаг өргөн,халуун сүүтэй цай, амтат жимсээр хүндэт зочноо угтсан байдаг.

        Эвэнк зочид буудлын ерөнхий менежер Лю Шинь хэлэхдээ:

        -01-р сарын 07-ноос эхлэн зочид буудал албан ёсны хүлээн авалтын ажлыг эхлүүлээд байна. Бид ирсэн зочдоо хамгийн дээд хүндэтгэл үзүүлж,Өвөр Монгол хүний зочинсог,дотно байдлыг үзүүлэхээр чармайсан байдаг. Манай зочид буудалд техникийн ажилтан,сэтгүүлч нар гээд 100 гаруй хүн зочилсон.Зочид буудал хүлээн авалт, аюулгүй байдалд сайн ажиллахын тулд бүх ажилтнуудад зориулсан ёс зүйн үйлчилгээ, өрөөний үйлчилгээ, хоолны үйлчилгээ, галын аюулгүй байдал болон бусад агуулгын талаар тусгай сургалт хийлээ. "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын хугацаанд зочид буудлын хүлээн авах үйлчилгээг 24 цагаар ажиллуулж,зочдод эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зорчих болон бусад үйлчилгээ үзүүлэх системийг хэрэгжүүлжээ.

       Хайлаар хотод нийт 16 хүлээн авах зочид буудал зохицуулсан бөгөөд нийт 2857 өрөө, 4791 ортой байж,нэгэн зэрэг 5800 хүнийг хоолонд оруулах боломжтой гэж ойлгож болно.

Зохиогч:ЧАЙ ШЫЮАНЬ, ЛИ ЧАОРАНЬ, ЖИНЬ ЧУАНЬ, МА ЖҮНЬЧЫ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:4016
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7