ӨЗО-ны Экологи, байгаль орчны танхим, Ой мод, өвс бэлчээрийн товчоо, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уурын газар, Эрээн хотын Ардын Засгийн газар болон Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар хамтаар Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, элс, тоосжилтын хяналт, "Нэг тэрбум мод тарих" төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, хилийн бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол улсад өндөр түвшний ажиглалтын станц барих, засварлах ажлыг эрчимжүүлэх, Фэнгюун метеорологийн хиймэл дагуулаар Монгол улсад метеорологийн үйлчилгээний хяналт- шинжилгээ, үнэлгээний ажлыг хийх, Эрээн-Замын-Үүдийн экологийн соёл иргэншлийн хамтын ажиллагааны туршилтын бүсийг байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.
Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг эрчимжүүлж, ой, өвс бэлчээрийн экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь хоёр улсын нийтлэг үүрэг, хариуцлага гэдгийг хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ерөнхий зохицуулалтын үүргийг бүрэн гүйцэтгэж, хоёр талын экологийн болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний ажлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн нарийн бичгийн албаны төлөөлөгч, байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн экологийн орчны багийн төлөөлөгч, ӨЗО-ы Суртал ухуулгын газар, Экологи байгаль орчны хэлтэсийн холбогдох хэлтэсийн хариуцлагатад, Эрээн хотын Ардын засгийн газар болон холбогдох албаны төлөөлөгч, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын холбогдолтой хүмүүст оролцов:





























































