Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Мөс, цасны спорт Хянган аймгийн нийт ард түмний урам зоригийг бадраав

Мөс, цасны спорт Хянган аймгийн нийт ард түмний урам зоригийг бадраав.

        "20 гаруй жил цасанд гулгаж байна. Сүүлийн хоёр жил Хянган аймаг мөс, цасны спортод онцгой анхаарал хандуулсан. Мөс, цасны гулгалтын орчин улам сайжирч байна. Энэ спортоор үргэлжлүүлэн хичээллэхийн зэрэгцээ эргэн тойрны хүмүүсээ мөс, цасны спортоор хичээллэхэд нь тусална" хэмээн Улаанхот хотын тамирчин Жао Хүнжюнь Хянган аймгийн мөсөн гулгалтын Х тэмцээний үеэр ярилаа.

        Тэмцээний өдөр 5-73 насны Хянган аймгийн 100 гаруй тамирчин оролцжээ.
    Хятадын өвлийн спортын XIV наадам нь хүмүүсийн мөс, цасны спортод оролцох урам зоригийг бадраах маш сайн тавцан хангаж байна. Хянган аймгийн тамирчид урам зоригоор дүүрэн байгаа бөгөөд төрөл бүрийн уралдаан тэмцээнүүд нь хүмүүс мөс, цасны спортод оролцох урам зориг, халуун сэтгэлийг бадрааж байна.

     Хорчин баруун гаран өмнөд хошууны Шюйсүнь цасан гулгалтын талбай нь цанаар гулгагчдад хээрийн салхины дууг сонсгож, мөс цасны үзэмж сонирхон өвлийн өвөрмөц байдлыг мэдрүүлдэг.

        - Энэ жилийн байгуулсан цанын талбай нь өнгөрсөн жилээс илүү сайн, зам тоглох орон зай өргөн байна. Мөн энэ жил мөс, цасны спортын уур амьсгал ч илүү сайхан болж байна. Олон хүн мөс, цасны спортод анхаарал хандуулна гэдэгт найдаж байна хэмээн Хорчин баруун гаран өмнөд хошууны иргэн, Жян Юаньдао цанын клубын ажилтан Дүжюү ярив.

        Энэ жил бид гулгалтын замаа өргөтгөж, шинэчилж, цаначдад илүү сайн орчин бүрдүүлж, мөс, цасны спорт, мөс, цасны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, “Хятадын өвлийн спортын XIV наадам” амжилттай зохион байгуулагдахад тусламж үзүүлнэ. Энэ жилийн цанаар гулгагчид өнгөрсөн жилийнхээс олон байна гэж Хорчин баруун гаран өмнөд хошууны Шюйсүнь цанын баазын ажилтан Тао Шюйжин ярилаа.

     Энэ өвөл Хянган аймгийн бүс нутгийн бүх насныханд зориулан мөс, цасны туршлагын төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлсэн байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:4233
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7