Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Засгийн газрын ажлын тайлан

Засгийн газрын ажлын тайлан /Гурав/

             Зургаа. Соёл, аялал жуулчлалын зах зээлийг эрчимтэй сэргээхийг үр дүнтэй дэмжинэ

        Соёл, аялал жуулчлалын салбарын сэргэлт, хөгжлийг дэмжих 15 арга хэмжээг танилцуулж, Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг том хотуудтай "харилцан зорчих" аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

          400 тусгай галт тэрэг, 700 түрээсийн нислэгийг Рашаан, Хөлөнбуйр зэрэг аялал жуулчлалын гол газруудад аялуулжээ.

         Жилийн туршид хүлээн авсан жуулчны тоо 230 саяас давж, орлого 335 тэрбум юаниас давсан бөгөөд энэ нь 2019 оныхноос 1.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

        Үндэсний соёл, аялал жуулчлалын 17 брэндээр батлагдсан бөгөөд улсын хэмжээнд 5С, 4С-ийн машинаар аялах хүмүүст зориулсан амралтын газрын тоо Хятадын хэмжээнд тэргүүн байранд жагссан байна.

        Үндэсний цанын баазуудын тоо Хятадын хэмжээнд 2-рт оржээ.

        Утга зохиол, уран сайхны олон бүтээл "Лотусын шагнал" зэрэг 47 улсын шагнал хүртсэн байна.

     Ляо улсын дээд нийслэлийн хааны хотын буурины өмнө хэсгийн барилга, Хөүчэнзүй чулуун хотын буурь нь Хятадын археологийн шинэ олдворуудын жагсаалтад орсон байна.

        Долоо. Иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд бүх хүч чадлаараа зүтгэв

        Бүх оршин суугчдын хүн ам тутмын зарцуулж болох орлого 6.1 хувь өссөн нь 2022 оныхоос 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

        Оны эхэнд ард түмний амьжиргааны 43 бодит асуудлыг бүгдийг нь шийдэв.

        Хот суурин газарт 218.700 ажлын байр шинээр бий болгов.

       Хот, хөдөөгийн амьжиргааны тэтгэмж, өнчин хүүхдийн хамгаалалтын стандарт нь Хятадын хэмжээнд хамгийн өндөр түвшинд байна.

        893 бага, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг шинээр барьж, засвар болон өргөтгөл хийж, 70 мянган хүүхдүүдийн сургуулийн асуудлыг шийджээ.

        Шинэ эрчим хүч, шинэ материалын салбарт шинээр 20 бакалаврын тусгай мэргэжлийг зохицуулжээ.

Их, дээд сургуулиудын аж үйлдвэрийн 97 коллежийг барьж байгуулжээ.

        236 эмнэлгийн үйлчилгээний үнийг өөрчилж, иргэдийн эмчилгээний зардал дунджаар 19 хувь буурчээ.

      Сум суурины 350 ахмад настны асрамжийн үйлчилгээний төв, тосгоны түвшний 2000 Ахмад настны асрамжийн үйлчилгээний төв шинээр барьжээ.

        Хуучин хотын 2220 км ус цахилгаан шугам сүлжээ, 1639 хуучин хороолол, 15600 гэр хорооллыг шинэчлэн засварлажээ.

        Хөдөө, орон нутагт 62 мянган айлын ариун цэврийн өрөөг засан байгуулж, 5106 км зам тавьжээ.

        4211 нурах аюултай байшинг засварлажээ.

        4000 км радио, телевизийн оптик шилэн Кабель хилийн бүсэд тавигджээ.

        Алслагдсан бүс нутагт цахилгаан эрчим хүч шинэчлэх төслийг хэрэгжүүлж, 24 мянган малчин, тариачин, хилийн 58 постын цахилгаан хүндрэлийг шийдвэрлэх тал дээр анхаарч ажилласан байна.

      Төвлөрсөн усан хангамжийн 531 төсөл, төвлөрсөн бус усны эх үүсвэрийн 909 төслийг шинээр эхлүүлж, 320 мянган тариаланч, малчдад ашиг хүртээжээ.

      Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааны "Зургаа дахин болгох төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, Өвөр Монгол дахь Бээжингийн хөрөнгө оруулалт 15 тэрбум юаниар нэмэгдсэн бөгөөд Бээжингийн эмнэлгийн тусламжийн хүрээнд 1000 орчим хүнд тусламж үзүүлжээ. Бээжин рүү орсон Өвөр Монголын цахилгаан 20 тэрбум кВт, Бээжинд хангасан хүнсний бүтээгдэхүүн 20 тэрбум юань, Бээжин, Өвөр Монголын харилцан аяллын тоо 10 саяыг тус тус давсан бол Бээжин, Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төслийн тоо 72 хувь нэмэгджээ.

      Найм. Гол салбарууд дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга барилыг чанд, бодитоор хэрэгжүүлжээ

    Томоохон осол, хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох 135 хатуу арга хэмжээ, "Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах” тухай хэд хэдэн арга хэмжээг танилцуулан хэрэгжүүлж, гурван ээлжийн томоохон хэмжээний хянан шалгах ажлыг биелүүлжээ.

    Эдийн засгийн салбар дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга хэмжээг улс төрийн чухал ажил болгон авч үзэж, "1+8" өрийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, "Дөрвөн нэг бүлэг" болон өрийн шагналын дэмжлэгээр 20.6 тэрбум юанийг орон нутгийн бонд болгон дэмжинэ.

          2024 оны ажлын хөтөлбөр

        Өнөөгийн байдлаар Өвөр Монголыг өндөр чанартай хөгжүүлэх эрч хүч дүүрэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн итгэл, Намын төв хорооны халамж дэмжлэг нь Өвөр Монголын хувьд урагшлах хамгийн том хөдөлгөгч хүч болоод байгаа юм. Сүүлийн хоёр жилд бидний бүс нутгийн хөгжил дээд амжилтыг тогтоосон нь хялбар бус явдал билээ. Бид үүний суурин дээр илүү хүчин чармайлт гаргах ёстой. Өвөр Монголын Намын хорооноос дарга удирдлага нарыг үүрэг хариуцлагаа хүлээж, нөхцөл байдлыг ашиглаж, хөгжлийг ахиулан шинэ амжилтад хүрэхийг дэмжсээр ирсэн юм.

        ХКН-ын Төв хороо энэ жилийн ажлыг сайн хийх талаар цогц арга хэмжээ авч ажилласан. Өвөр Монгол ч бодит байдлыг харгалзан бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө сайн ажиллах ёстой.

        Өвөр Монголын Намын хорооны бүгд хуралдааны зохион байгуулалтын дагуу энэ жилийн ажлаа сайн хийж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулан ХКН-ын XX их хурал, ХКН-ын Төв хорооны XX их хурлын II бүгд хуралдааны заавар, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд өгсөн чухал заалтуудыг хэрэгжүүлнэ. Мөн төв эдийн засгийн ажлын чуулганы үзэл санааг ухамсартайгаар хэрэгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ хөгжил дэвшлийг эрэлхийлэх ажлын ерөнхий чиг хандлагыг баримталж, намын бүтээн байгуулалтаар хөтөч болгон, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг гол шугам болгон, хоёр том зүйлийг хийж бүтээхэд бүхий л хүч чадлаа гаргах хэрэгтэй. Хөгжлийн шинэ замаар шаргуу хөдөлмөрлөж, зоригтой урагшлан, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад Өвөр Монголын хувь нэмрийг оруулахад хичээн ажиллана.

        Өвөр Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт нь:

        Бүс нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 6-аас дээш хувиар өсөх,

        Товлосон хэмжээнээс дээгүүр аж үйлдвэрийн нэмэлт үнэ 7 орчим хувиар нэмэгдэх,

        Тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 15 орчим хувиар нэмэгдэх,

        Нийт төсвийн орлого нэг хэмжүүрээр 5.5 орчим хувиар нэмэгдэх,

      Хот суурин газруудад 180 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийн түвшин 6 орчим хувьтай хяналтад байлгах,

        Оршин суугчдын орлогын өсөлт үндсэндээ эдийн засгийн өсөлттэй адил байх,

        Хэрэглээний үнийн өсөлтийг 3 орчим хувьд хадгалах,

        Үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн нэгж тутмын эрчим хүчний хэрэглээг 1.6 хувь орчим буруулах зэрэг болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:5262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7