Хятадын Худалдааны яам 05-р сарын 16-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийж, сүүлийн хэсэг хугацаанд барууны зарим орон Хятадыг "үйлдвэрлэлээ хэтрүүлсэн" хэмээн байнга буруутгаж, Хятадын шинэ эрчим хүчний бүтээгдэхүүний экспорт олон улсын зах зээлд нөлөөлсөн гэж мэдэгдэж байна. "Хэт үйлдвэрлэл" гэгчийг юу гэж бодож байгаа вэ гэсэн асуултад Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч:
- "Хэт үйлдвэрлэл" гэгч нь эрүүл саруул ухаанд харш бөгөөд огт үндэслэлгүй зүйл юм. Үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудлын хувьд, бид хууль тогтоомж болон бодит баримтыг хүндэтгэж, бодитой, цогц, алсын хараатай байх ёстой гэж хэллээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч:
- Зах зээлийн эдийн засгийн зарчимд тулгуурлан үзвэл, эрэлт нийлүүлэлт нь зах зээлийн эдийн засгийн дотоод харилцааны үндсэн хоёр тал юм. Эдийн засгийн даяаршлын бодит нөхцөлд, эрэлт нийлүүлэлтийн асуудлыг зөвхөн нэг улс орон биш харин бүх дэлхийн хэмжээнээс авч үзэх ёстой. Өнөөгийн дэлхийн эдийн засаг аль хэдийнэ харилцан уусалцаж, хуваагдашгүй нэгдэл болсон байна, үйлдвэрлэл болон хэрэглээ аль аль нь дэлхий нийтийн шинжтэй, тиймээс эрэлт, нийлүүлэлтийг дэлхийн өнцгөөс харж зохицуулах шаардлагатай. Аливаа улс орны үйлдвэрлэлийн хүчин чадал дотоодын хэрэгцээгээ давсан учраас “илүүдэл” гэсэн шошготой байж болохгүй гэж илэрхийллээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн:
- Ер нь дэлхийн шинэ эрчим хүчний салбар хөгжлийн эхний шатандаа байгаа бөгөөд илүү хурдацтай өсөх шатандаа байсаар, холбогдох үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдээгүй мөртөө харьцангуй хангалтгүй хэвээр байна гэж хэллээ.





























































