Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” Ⅱ боть, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын нээлт боллоо

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” Ⅱ боть, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын нээлт боллоо.

Монгол Улсын ГХЯ-нд 12-р сарын 2-нд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын Ⅱ боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” гэх хоёр номын монгол хэлний хэвлэлийн нээлтийн арга хэмжээ, “Төр улсыг засах тухай” сэдэвт Хятад-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

 

Уг арга хэмжээг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэн түгээх газар, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулжээ. 

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын эхний боть монгол хэлэн дээр 2019 онд хэвлэгдэж байсан бол өнөөдөр хоёр дахь боть нь хэвлэгдэж уншигч, судлаачдын хүртээл болж байна. Уг номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Чимэдцэеэгийн ахалсан орчуулагчдын баг хятад хэлнээс орчуулсан бол “ Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номыг Хятад судлаач Х.Баатархүү хятад хэлнээс орчуулсан болно. 

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, ноён Мө Гао-и нээлтийн ёслол дээр:

- Ши Жиньпин даргын бүтээл кирилл монгол бичгээр хэвлэгдсэн нь Хятад, Монголын найрамдлын бэлгэдэл төдийгүй, хоёр улсын соёл иргэншлийн солилцоо, харилцан туршлага хуваалцах шинэ боломжийг нээж байна. Бид энэхүү боломжийг бүрэн ашиглаж, хоёр улсын харилцааг бүх салбарт тууштай хөгжүүлэхийн зэрэгцээ засаглалын туршлагын солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Монголын найрамдлын үрийг хоёр ард түмний зүрх сэтгэлд мөнхөд суулгахад бэлэн байна гэж хэлэв. 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, хатагтай Х.Булгантуяа:

- Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын анхны боть гарснаас хойш уг номоор дамжуулан олон монгол хүн Хятад улсын хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагыг сайтар ойлгоход түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байна гэсэн бөгөөд “Ши Жиньпин даргын “Төр улсаа засах тухай” номын III, IV ботиуд тун удахгүй монгол хэлнээ хэвлэгдэн гарч, манай ард иргэдэд Хятад улсын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг илүү сайн ойлгох боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:539
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7