Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны цагаан сарын баярын хүлээн авалт боллоо

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд 01-р сарын 25-ны өдөр 2025 оны Хятадын уламжлалт цагаан сарын баярыг угтах хүлээн авалт боллоо

     Баярын арга хэмжээнд Монгол улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын сайд нар, Төрийн болон Төрийн бус байгууллагын төлөөллийн 200 гаруй хүн оролцов.

     Арга хэмжээний эхэнд Хятадын уламжлалт цагаан сарын баяр, ХТРТ-ийн цагаан сарын концерт, 02-р сард Хятадын Харбин хотод зохиогдох гэж буй Азийн өвлийн наадмыг видеогоор танилцуулж, луу арслантай бүжгийн үзүүлбэр үзүүлэн, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол улсын Их хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга, хатагтай Х.Булгантуяа нар луу арслангийн мэлмийг нээлээ.

     БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань арга хэмжээг нээж, Цагаан сарын баяр бол Хятадын хамгийн эртний, хамгийн нижгэр, хамгийн чухал уламжлалт баяр бөгөөд Хятадын ард түмэнд гэр бүлийн эе эв, амар амгалан, аз жаргалыг мөрөөдөж, улс орны энх тайван, хүн байгаль хоорондын эе зохистой харилцааны итгэл найдварыг бүтээдэг учир дэлхий даяар улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын тэмдэглэлт өдөр болж, биет бус соёлын өвд бүртгэгдээд байна. “Хятадын цагаан сарын баяр” улам бүр “Дэлхийн цагаан сарын баяр” болж, дэлхийн бүх улс орны хүмүүсийн Хятад Улс, Хятадын уламжлалт соёлыг танин мэдэх чухал цонх болж, соёл иргэншлийн солилцоо, хүн төрөлхтний  хөгжил дэвшлийг ахиулж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь мөн ийм ач холбогдолтой юм гэж илэрхийллээ.

     Монгол улсын Их хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга, хатагтай Х.Булгантуяа Хятадын уламжлалт цагаан сарын баярын мэндийг дэвшүүлэхдээ:

      - Өнгөрөн одож буй луу жилд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байж, хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжсөн жил байлаа. Наашлан ирж буй могой жил нь дорнын соёлд амжилт бүтээл, санасан хэрэг саадгүй бүтэхийг бэлгэддэг тул Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам илүү амжилттай өргөжин хөгжиж, шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Та бүхэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.

Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:Монгол улсын төлөөлөгчийн газар
Мэдээ үзсэн:411
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7