Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпиний Зүүн өмнөд Азид хийсэн айлчлалыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэллээ

Ши Жиньпиний Зүүн өмнөд Азид хийсэн айлчлалыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэллээ

 

 

Хятад улсын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Вьетнам, Малайз, Камбож зэрэг гурван орны урилгаар төрийн айлчлал хийсэн юм. Вьетнам, Малайз, Камбож зэрэг орны олон давхаргын хүмүүс, олон улсын олон нийт Хятадын төрийн тэргүүний энэ оны анхны айлчлалыг өндрөөр үнэлж, айлчлал нь сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хөрш орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах шинэ хуудсыг нээсэн гэж үзэж байна.

Малайзын “Sin Chew Daily” сонин "Малайз-Хятадын шинэ алтан 50 жил, хамтдаа ялалт байгуулж, хамтдаа хөгжицгөөе" гэсэн гарчигтай нийтлэл нийтэлж, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимын хэлсэн үгээс иш татаж, Ши Жиньпин дарга Малайзыг "найз, түнш" хэмээн нэрлэсэн, энэхүү айлчлал нь "Зүүн өмнөд Азийн орнуудад хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх алсын харааг авчирсан" гэж үзсэн байна.

Их Британийн Лондон хотод төвтэй Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн нийтлэл гаргаж тэмдэглэхдээ, Ши Жиньпин даргын Зүүн өмнөд Азид хийсэн айлчлал, тэр дундаа Вьетнам, Малайз, Камбож зэрэг орнуудад хийсэн айлчлал нь "хөрш орнууд болон дэлхийн өмнөдийн бүсийн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх" Хятадын төрийн тэргүүний дипломат ажиллагааны нэг хэсэг юм гэжээ..

АНУ-ын “Bloomberg News” агентлаг нийтлэл нийтэлж, Хятад улс санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлхээ амласан бөгөөд "Тарифын дайнд ялагч байдаггүй" гэж онцолсон нь АНУ-ын эдийн засгийн дээрэлхэх хандлагатай эрс ялгаатай юм. Хятад улс олон жилийн турш АСЕАН-ы худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн бол, АСЕАН нь 2020 оноос хойш Хятадын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн. Хятад улс “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимтэй дэмжиж байна. Энэхүү хэлэлцээр нь 15 улс орныг хамарч, дэлхийн эдийн засаг, худалдааны хамгийн том цар хүрээтэй худалдааны хэлэлцээр болж байна гэжээ. 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7