Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дарга Ши Жиньпин:”Миний хамгийн том хобби бол ном унших”

Дарга Ши Жиньпин:”Миний хамгийн том хобби бол ном унших”

 

 4 дүгээр сарын 23-ний өдөр бол дэлхийн номын болон зохиогчийн эрхийн гуч дахь өдөр.

"Би олон хоббитой. Миний хамгийн том хобби бол унших. Ном унших нь миний амьдралын хэв маяг болсон." ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2013 оны гуравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин  олон удаа сонгодог бүтээлүүдийг дурьдаж, унших ёстой номын жагсаалт гаргаж байсан. "Коммунист намын тунхаг", "Капитал" зэрэг марксист-ленинист сонгодог зохиолуудаас эхлээд "Шүүмжлэл  өгүүлэл", "Эртний яруу найргийн гарал үүсэл", "Шүлэглэлт ном" зэрэг эртний яруу найраг, уран зохиолын сонгодог бүтээлүүд, "Дайн ба энх тайван”, “Өвгөн ба тэнгис”, “Атилалт” зэрэг гадаадын шилдэг бүтээлүүдийг сайн уншдаг тухайгаа ярьж байсан. Энн нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өргөн хүрээтэй сонирхолтой гэдгийг харуулж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ном уншихын чухлыг нэг бус удаа онцлон тэмдэглэж, нийгэм нийтээрээ ном уншихад оролцож, ном унших дуртай, сайн ном унших, сайн унших зэрэг хүчтэй уур амьсгалыг бий болгох тухай найдаж байсан. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин төвтэй намын төв хороо бүх нийтийн ном унших ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байсан. 2014 оноос хойш 12 жил дараалан "Засгийн газрын ажлын тайлан"-д бүх нийтийн ном уншиг ажиллагааг оруулсан; 2016 онд үндэсний хэмжээний анхны ном унших хөтөлбөр болох "13-р таван жилийн төлөвлөгөөний бүх нийтийн ном унших хөтөлбөр" гаргасан; 2021 онд "14-р таван жил"-ийн төлөвлөгөөнд бүх нийтийн ном унших ажиллагааг сурталчлах ажлыг гүнзгийрүүлж, Номын хишигт Хятадыг байгуулна гэж тодорхой заасан... энэ нь бүх нийтийн ном унших үндэсний хөгжлийн стратеги боллоо.

Хятадд улс 2024 онд 24,9 тэрбум сонин, 1,8 тэрбум ширхэг янз бүрийн тогтмол хэвлэл, 11,8 тэрбум дэвтэр ном хэвлэж, нэг хүнд дунджаар 8,39 ном ногдож байгааг тоо баримтаас харж болно. 

Шинэ технологи, шинэ загвар бий болсноор бүх нийтийн ном унших давалгаа үргэлжилсэн.

"Дижитал эрин зуунд нийгмийн хэмнэл хурдтай байна. Ном унших гэж анхаарал төвлөрүүлж, тэвчээртэй сууна гэдэг амаргүй явадал." "Дижитал уншлагыг уламжлалт уншлагатай хослуулж, өөрийгөө  зэвсэглэх ёстой." Энэ жилийн Хятадын “Хоёр чуулган”-аар  Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бүх Хятадын АТИХ-ын хуралд оролцож, Хятадын Ардчилсан холбоо, Хятадын Ардчилсан дэвшилт намын гишүүд, боловсролын салбарынхантай уулзахдаа ном уншсан тухай бодлоо илэрхийлжээ. "Ном унших бол нэг төрлийн уур амьсгал юм" гэж тэрээр илэрхийлж байсан юм.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:1902
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7