Орон нутгийн цагаар 05-р сарын 08-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хот дахь Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийлээ.Хэлэлцээний үед хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ,ОХУ-ын харилцаа,олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож,стратегийн хамтын ажиллагаагаа тууштай гүнзгийрүүлж, БНХАУ ОХУ-ын харилцааг тогтвортой,эрүүл,өндөр түвшинд хөгжүүлэх талаар санал нэгдэв.Хоёр тал мөн дэлхийн хоёрдугаар дайны тухай зөв ойлголтыг хамт өвлөн баримталж,НҮБ-ы нэр хүнд, статусыг хадгалан, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалах талаар нийтлэг ойлголтод хүрэ в..

Ши Жиньпин хэлэхдээ“Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар БНХАУ ОХУ-ын харилцаа тогтвортой эрүүл өндөр түвшинд хөгжих чиг хандлагаа хадгалсаар байгаа бөгөөд урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаагаа хэвээр байлгаж, харилцан ашигтай хамтран ажиллаж,хамт хожих нь хоёр орны харилцааны том өвөрмөц онцлог болж байна.БНХАУ ОХУ-ын харилцааг тогтвортой хөгжүүлэн гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний үе үеийн найрамдалт харилцааг өвлөн уламжлах зүй ёсны үүрэг хариуцлага бөгөөд хоёр тал бие биеэ амжилтад хүргэж, бие биеийнхээ хөгжил цэцэглэлтийг дэмжих нь зайлшгүй сонголт юм. Энэ нь мөн ч олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулах цаг эриний уриалга юм”.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ“Энэ жил БНХАУ-ын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна.80 жилийн өмнө Хятад Орос хоёр орны ард түмэн асар их үрэгдэл гаргаж,агуу их ялалтыг байгуулан,дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний дэвшлийн үйлсэд түүхт хувь нэмэр оруулсан гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ“Олон улсын ганц талт үзлийн сөрөг урсгал, дээрэлхэх үйлдлийн эсрэг ОХУ-тай хамтран зүтгэж, дэлхийн томоохон орон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны онцгой үүрэг хариуцлагаа ухамсарлан, дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв ойлголтыг хамт өвлөн баримталж, НҮБ-ын нэр хүнд, статусыг хамгаалж, БНХАУ ОХУ болон хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалан, тэгш байдал дэг журам хангасан дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй хүлээцтэй эдийн засгийн даяаршлыг ахиулахад БНХАУ бэлэн байна”гэжээ.
Владимир Путин хэлэхдээ“Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийж, Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож буй бид талархалтай хандаж байна.Энэ удаагийн айлчлал маш их ач холбогдолтой.Энэ нь ОХУ, БНХАУ-ын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгөх төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамтаар хамгаалах явдал болно” гэжээ.

Владимир Путин хэлэхдээ“ОХУ БНХАУ-ын харилцаа харилцан эрх тэгш, хүндэтгэсэн үндэс суурь дээр байгуулагдсан бөгөөд гуравдагч талд чиглэхгүй, ямар нэгэн гэнэтийн үйл явдлын нөлөөнд автахгүй.ОХУ БНХАУ-ын харилцааны хөгжлийг тууштай ахиулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх нь ОХУ-ын стратегийн сонголт гэжээ.Орос улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж,Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг дэмжсээр ирсэн.Өндөр татвар авах нь хууль бус үйлдэл бөгөөд зөвхөн өөрийн биедээ сөрөг үр дагавар авчирна.Хоёр тал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт хүрээний зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн олон туйлт үйл явцыг дэмжиж, ганц талт үзлийг хамтдаа эсэргүүцэж, хориг арга хэмжээг урвуулан ашиглахыг эсэргүүцэж, бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллах ёстой” гэжээ.
“Бүгд Найрамдах Хятад Ард Улс,Оросын Холбооны Улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа үед шинэ эриний Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурав.





























































