Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 04-р хурлын нээлтийн ёслолд оролцов

Ши Жиньпин Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 04-р хурлын нээлтийн ёслолд оролцов.

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 05-р сарын 13-ны үдээс өмнө Үндэсний хурлын төвд болсон Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 04-р хурлын нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавив. Ши Жиньпин хэлэхдээ“Хятад улс Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцтой гар нийлэн хөгжил сэргэн мандалтыг хамтаар эрэлхийлж, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд таван томоохон төслийг эхлүүлнэ”.

Ши Жиньпин Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын ээлжит дарга орон Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва, Чилийн ерөнхийлөгч Габриэль Борич Фонт, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нартай халуун дотноор гар барьж, хамтдаа зургаа авахуулжээ.

Дарга Ши Жиньпин “Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг бичиглье" сэдэвт үндсэн илтгэл тавилаа.

Ши Жиньпин дарга “Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалт 2015 онд байгуулагдсан.Хятад, Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд нь гар нийлэн урагшилдаг хувь заяаны нэгдмэл цогц болсныг бодит баримт нотолж байна. Эрх тэгш харилцах нь түүний өвөрмөц үндэс, харилцан ашигтай хамтаар хожих нь асар их хөдөлгөх хүч, ард олонд ашиг тус бүтээх нь үндсэн эрмэлзэл бөгөөд асар их амьжиргааны эрч хүч, хөгжлийн өргөн уудам хэтийн төлөвтэй байна” гэв.

Ши Жиньпин онцлохдоо“Хятад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд бүгд дэлхийн өмнөдийн чухал гишүүд юм. Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцтой гар нийлэн 5 том төсөл хэрэгжүүлж, хөгжил, сэргэн мандалтыг хамтаар эрэлхийлж, Хятад, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятадын тал бэлэн байна. Нэг дэх нь, эв нэгдлийн төсөл. Хоёр дахь нь, хөгжлийн төсөл. Гурав дахь нь, соёл иргэншлийн төсөл. Дөрөв дэх нь, энх тайвны төсөл. Тав дахь нь, ард олны сэтгэлд хүрсэн төсөл эгдээр болно”.

Ши Жиньпин эцэст нь онцлон тэмдэглэхдээ“Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс ямагт Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын сайн анд, сайн түнш байж, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудтай өөр өөрийн шинэчлэлтийн аянд мөр зэрэгцэн урагшилж, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг хамтаар бичиглэх болно”.

Мөн өдрийн үдэд Ши Жиньпин хуралд оролцсон Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын удирдагчид, төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн байна.

Зохиогч:МА ЖҮӨЯНЬ,ФЭН ШИНЬРАНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1779
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7