Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга Того улсын шинэ удирдагчид баярын цахилгаан илгээв

Дарга Ши Жиньпин Того улсын шинэ удирдагчид баярын цахилгаан илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 14-нд  Жан-Люсьен Савви Де Товетой утсаар ярьж, Бүгд Найрамдах Того Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв. Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Фауре Эссозимна Гнассингбетэй утсаар ярьж, Бүгд Найрамдах Того Улсын Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин дарга:

- Хятад Того Улсын найрсаг харилцааг хоёр орны үе үеийн удирдагчид хамтран бүтээж, нягт нямбай хөгжүүлж ирсэн. Хагас зуун гаруй жилийн турш хоёр тал хэзээд чин сэтгэлийн найрамдал, эрх тэгш харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж ирсэн. Бие биенийхээ гол ашиг сонирхол болон анхаарч буй томоохон асуудлаар харилцан тууштай дэмжиж, том, жижиг улс орнууд эрх тэгшээр харилцах болон дэлхийн өмнөд хэсгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын 2024 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Того Улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн юм. Би Хятад, Того Улсын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж байна. Того улсын удирдагчидтай хамтдаа хичээн зүтгэж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхээр боломж болгож, уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэн, олон салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны ард түмэнд илүү аз жаргал авчрахад бэлэн байна гэж хэллээ.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1857
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7