ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 06-р сарын 19-нд ОХУ-д болж буй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 28 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Оросын ерөнхий сайдын орлогч Новак Ирандтай уулзав.
Дин Шюэшян хэлэхдээ:
- Сүүлийн жилүүдэд Хятад Оросын харилцаа тогтвортой, эрүүл саруул, өндөр түвшинд хөгжсөн байна. Энэ оны 05-р сард Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийж, ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Оросын харилцааны хөгжлийг ахиулах, харилцан ашигтай, дээд түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэд хэдэн чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал тулгуур бөгөөд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг сахин хамгаалах эерэг хүч юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, газрын тос, байгалийн хийн дээд, дунд, доод урсгалын нэгдсэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хороо зэрэг механизмын үүргийг үргэлжлүүлэн биелүүлж, эрчим хүчний хамтын ажиллагааны дээд түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Хятад улс ОХУ-тай хамт хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Новак Иранд хэлэхдээ:
- Орос-Хятадын эрчим хүчний хамтын нийгэмлэг байгуулах нь хоёр талын бодит хамтын ажиллагааны гол чиглэл юм. Орос улс Хятадтай хамтран ажиллахад бэлэн байж, энэ онд Бээжинд болох Орос-Хятадын Эрчим хүчний хамтын ажиллагааны хорооны хурлыг амжилттай зохион байгуулж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгөх болно гэжээ.