Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин ОХУ-ын Төрийн Думагийн дарга В.В,Володинтой уулзав

Ши Жиньпин ОХУ-ын Төрийн Думагийн дарга В.В,Володинтой уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-р сарын 26-ны өдөр Бээжинд ОХУ-ын Төрийн Думагийн дарга Вячеслав Викторович Володинтой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн тогтворгүй, өөрчлөлт ихтэй дэлхийд Хятад–Оросын харилцаа нь хамгийн тогтвортой, стратегийн утга агуулгаар баялаг харилцааны нэг болж буй бөгөөд энэ харилцааг тогтвортой, өндөр түвшинд хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ дэлхийн энх тайвны баталгаа болж байна гэжээ.

Тэрээр энэ оны тавдугаар сард ОХУ-д хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Зөвлөлтийн Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсоноо дурдаад, ирэх долоо хоногт Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Хоёр улс Дэлхийн II дайнд Ази, Европын гол фронт болж, асар их гарз хохирол гарган ялалтад томоохон хувь нэмэр оруулсныг дурдав.

Ши Жиньпин уламжлалт нөхөрлөлийг үргэлжлүүлж, стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Дэлхийн Өмнөд”-ийн орнуудтай хамт жинхэнэ олон талт үзлийг баримталж, илүү шударга, зөв зүйтэй олон улсын дэг журам тогтоохын төлөө хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.

Тэрээр мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь Хятад–Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн салшгүй хэсэг болохыг онцлоод, төрийн удирдлага болон хууль тогтоох туршлагаа харилцан солилцож, хоёр талын хамтын ажиллагаанд илүү бат бөх хууль эрх зүйн баталгаа бүрдүүлэхийг хүслээ.

В.В.Володин уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжуулж, хоёр улсын удирдагчдын стратегийн чиглэлийн дор Орос–Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэв.

Тэрээр ОХУ-ын Төрийн Дума хоёр улсын удирдагчдын тохиролцсон чухал ойлголтуудыг хэрэгжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэн, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахын зэрэгцээ Дэлхийн II дайны ялалтыг хамтдаа дурсаж, баатарлаг ард түмний гавьяаг мөнхжүүлж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНЬХУАНЕТ
Мэдээ үзсэн:335
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7