БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 4-ний өдөр Бээжинд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустиныг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Энэ онд Хятад, Оросын харилцаа гадаад орчны тогтворгүй байдалд тууштай урагшилж, өндөр түвшинд, өндөр чанартай хөгжилд анхаарлаа хандуулав. Хятад Оросын харилцааг хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонголт юм. Би Ерөнхийлөгч Путинтэй Москва, Бээжинд хоёр удаа уулзаж, Хятад, Оросын харилцааны стратегийн болон ерөнхий асуудлаар гүнзгий санал солилцож, шинэ төлөвлөгөө, зохицуулалт хийсэн. Хоёр тал нягт уялдаа холбоогоо хадгалж, Ерөнхийлөгч Путин бид хоёрын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр улс болон ард түмний үндсэн ашиг сонирхлыг анхаарч, Хятад, Оросын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ, илүү их хувь нэмэр оруулах ёстой.

Ши Жиньпин мөн хэлэхдээ, Хоёр тал харилцан хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, дэд бүтцээр харилцан холболдох, хөдөө аж ахуй, сансар судал зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, улмаар хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ бизнесийн загварын хамтын ажиллагааны боломжийг судлахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, мөн хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, хоёр орны нийгмийн бүхий л салбарын илүү олон хүмүүсийг Хятад, Оросын найрсаг хамтын ажиллагаанд оролцуулах ёстой гэв.
Михаил Мишустин хэлэхдээ, Оросын тал Хятадтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, худалдаа, эдийн засаг, технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо улам нягтруулж, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг илүү их үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.





























































