...
“Солонго SF” бүрэн дунд сургууль нь 2017 онд Хятадын SF Express компанийн 100 хувийн тэтгэлгээр байгуулагдсан сургууль юм. Одоогоор 700 гаруй сурагч, 60 гаруй багш ажилчидтай. Тус сургууль нь Монголын бага, суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчийн бус хос хэлний сургалттай сургууль юм. Тус сургууль нэг ангиасаа англи хэлийг монгол хэлтэй хослуулан заадаг ба гуравдугаар ангиасаа эхлэн хятад хэл, япон хэл, солонгос хэлийг сонгон, сонгосон хэл бүрийг олон улсын шалгалтын түвшинд бэлтгэн сургадаг. Сурагчид 12 ангиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр мөн тэтгэлэг аван суралцах боломжтой.





























































