Цэхээ боомт хил дамнах гадаадын иргэдийн нэвтрэх картыг онлайнаар бөглөх ажлаар зорчигчдод дэмжлэг үзүүлж байна. Цэхээ боомтын хилийн хяналтын албаныхан Монголын зорчигчдод гадаадын иргэдэд нэвтрэх картаа онлайнаар бөглөхөд нь тусалж сурталчилгааны зурагт хуудас байрлуулах, үйлчилгээний гарын авлага хийх, QR кодын наалт тараах зэрэг арга хэмжээ авснаар барахгүй монгол хэлээр чөлөөтэй ярьдаг ажилтнуудыг тухайн газарт томилон тусламж үзүүлж байгаа юм.

Гадаадын иргэд Хятадын Үндэсний Цагаачлалын Албаны вэбсайт, засгийн газрын үйлчилгээний платформ, "Цагаачлалын товчоо 12367" апп, WeChat (Alipay) программаар дамжуулан Хятадад ирэхээсээ өмнө холбогдох нэвтрэх мэдээллээ онлайнаар бөглөж, гар утсан дээрээ нэвтрэх карт бөглөх кодыг уншуулж болно. Үүнд Цэхээ боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн WeChat (Alipay) программаар дамжуулан мэдээлэл бөглөж бас болно. Онлайнаар мэдээлэл бөглөх боломжгүй гадаадын иргэд Хятадын боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгт ирэхдээ гар утсаараа QR кодыг уншуулах, эсвэл тухайн газар дээрх ухаалаг төхөөрөмж ашиглан нэвтрэх мэдээллээ онлайнаар бөглөх, эсвэл гадаадын иргэний цаасан нэвтрэх картаа бөглөж болно.






























































