
Энэ бол Их хянган давааны баруун өмнө уулан хормойд байрласан хилийн жижигхэн хот.
Энэ бол хүн бүхэн хүрнэ гэж хүсэн мөрөөддөг байгаль нь үзэсгэлэнтэй, нутаг нь тайван Рашаан хот.
12-р сарын 15-ны өдөр, Рашаан хотод -35 градс.Энэхүү хахир хүйтэн өвлийн өглөө, Монгол улсын дорнод аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Э·Адьяа хөнгөн машинд сууж рашаан хот зүг яаранхан хүлгийн жолоо заллаа.Тэрээр удаан жил Хятад, Монголын хооронд аялдаг бизнесмен хүний хувьд Хятадын олон газраар явж байсан ч Рашаан хот түүнд хамгийн гүн сэтгэгдэл үлдээжээ. "Рашаан хот нь байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд олон монголчуудын зорьж ирэхийг хүсдэг, аялал жуулчлал хийх аятай сайхан нутаг юм"гэж Э·Адьяа хуучиллаа.

Рашаан хот нь хүн ам цөөнтэй жижигхэн хот боловч Монгол Улсын жуулчдын сэтгэлийг аргамждаг нь юуных билээ?Рашаан боомтоор орж ирэхэд “Домгийн ертөнц”-өд саатсан гэмээр, мөнгөн ертөнцийн гоё үзэмжийг бүрдүүлсэн Рашаан хот нь өргөн уудам тал нутаг, нэлийсэн их ой тайга, сонин гайхалтай чулуун ой, цаст цагаан ертөнц ба өндөр уулын халуун рашаан, европ загварын барилга зэрэг нь энд ирсэн Монгол Улсын жуулчдын харааг булааж сэтгэлийг нь татна.
Рашаан хилийн боомт нь Монгол Улсын Дорнод аймгийн Сүмбэр боомттой хиллэж байна.Мөн ч Хятад улсаас Монгол Улсад нээлттэй олон улсын зэрэглэлийн 5 хилийн боомтын нэг, ӨМӨЗО-ы боомтын дундаас цорын ганц төмөр зам, авто зам, агаар аялал ба усан замтай хилийн боомт болно.Рашаан хилийн боомт нь байгалийн өвөрмөц тогтоцтой, Хянган аймаг болон Монгол Улсын 130 километр урт хилийн шугамд энх тайван нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын хөгжлийн гүүрийг байгуулсан билээ.
Өнөө жилийн хувьд Рашаан боомтоор орж гарсан хүний тоо давхардсан тоогоор 14850 хүнд хүрч, орж гарах жуулчдын тоо жил ирэх тусам олширч байна.Бараа бүтээгдэхүүн худалдан авах, аялал хийх, халуун, хүйтэн эмчилгээний чанартай рашаан сувиллыг нь зорьж ирдэг аж.
Өнгөрсөнд Рашаан боомт нь улирлын чанартай нээлтийн боомт байснаасаа 2025 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн байнгын горимоор ажиллах болсон байна.

“Бид хилийн нутгийн 4600 гаруй иргэнийг захын худалдаанд оролцуулан, хилийн аж ахуйн нэгжийг хөгжүүлэн, хөдөлмөр эрхэлтийг өргөтгөж иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.Мөн Рашаан боомтоор үргэлжлэн үр тариа, өвс тэжээл, мах махан бүтээгдэхүүн, ашигт малтмалын бүтээгдэхүүн импортлоход анхаарал хандуулан, хилийн аялал жуулчлал, захын худалдаа зэрэг орон нутгийн онцлогт эдийн засгийн хөгжлийг ахиулах болно ” гэж Рашаан хотын Засгийн газрын гадаад харилцааны газрын дэд дарга Мэн Юй танилцуулав.

“Соёлын элч”хэмээгдсэн Рашаан хотын Улаанмөчир нь Монгол Улсын Халх гол сумд олон удаа хүрч урлагийн тоглолт гаргаж байв. Рашаан хотын Улаанмөчрийн дарга Жо Минмин:
-“Бид тоглолтоороо хурсан олноо баясгадаг, ‘Тал нутгийн магтаал дуу’ ‘Овоон дээрх уулзалт’ ‘ Хөдөө талд мөнхийн наран мандлаа’ зэрэг дууг Монгол Улсын үзэгчид маш их сонирхдог.Рашаанд явагдсан аялуут аялал жуулчлалын үйл ажиллагаараа Монгол, Орос хоёр улсын урлагийн чуулгыг уриж тоглолт хийлгэдэг, тэд Хятад улсын хид дууг орчуулан дуулахад манай үзэгчид уухайлж урам хайрладаг” гэж сэтгэл дүүрэн ярив.
Хятад, Монгол хоёр орон уул усаар холбогдсон найрсаг харилцааны баялаг түүхтэй..Рашаан хилийн боомт нь Хятад, Монгол хоёр улсын харилцааны чухал гарц бөгөөд соёлын ойлголцлыг дэмжиж, бүс нутгийн хөгжилд улам их шинэ хувь нэмэр үзүүлэхээр хичээн аилласаар байна.





























































