ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтын жолоочийн бууц нь цэвэр тохилог орчин халуун дулаан үйлчигээрээ Хятад Монголын ачааны машины жолоочдын ташаалд хүрчээ.
Монгол улсын Өмнөговь аймгийн ачааны машины жолооч Бямбадэлгэр:
--Миний машины ээлж болоогүй,өмнө сэлбэгийн дэлгүүр байгаа, машины сэлбэг авахаар түр амармаар энд орж ирлээ. Энд Монгол хоолны газар буй, хоол цайгаа идэж ууж, хэрэгтэй зүйлсээ дэлгүүр ороод авчихна, тэр хооронд машинд гарах болно,тэгээд машин руу очно.Энд анх тоос шороо бужгинсан газар л байсан, одоо хамаагүй цэвэрхэн сайхан байгаа, болж байна гэлээ.

Хятад Кирил хоёр үсгийн тэмдэгтэй үүдээр жолоочид нааш цааш яаралдана. 400 хавтгай дөрвөлжин метр талбай бүхүй жолоочийн бууц нь хоолны газар,хоршоо дэлгүүр,үсчин,амрах ор, бие бялдар хөгжүүлэх тасаг,ном уншлагын тасаг зэргийг бүрэн хамарчээ.Өглөө 8 цагаас шөнийн 20 цаг хүртэл нээлттэй. Үүгээр барахгүй өнгөрсөн жилээс нааш 4 удаа төлбөргүй эмчилгээ хийж жолоочдын бие сэтгэлийн эрүүл мэндэд анхааран халамжилж байдаг.



Ганцмод боомт бол Хятадын эрчим хүчний импортын чухал боомт байж,ӨМӨЗО-ны ачаа барааны хамгийн том авто замын боомт, Хятадаас Улаанбаатар хүрэхэд хамгийн дөт авто замын боомт болно.Өдөрт давхардсан тоогоор дунджаар 1400 гаруй тээврийн машины жолооч үүгээр өнгөрч байдаг.жолоочдын хөл амраахад төхөм үзүүлэн хэрэгтэй зүйлсээ худалдан авахад нь дэм болохоор Ганцмод боомт нь Баяннуур хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн дэмжлэгээр Хятад Монголын жолоочийн бууцыг 2024 оны 9-р сард байгуулсан юм.





























































