Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

Хятад, Монголын хамтарсан сурварлжлагын багийнхан 2025 оны 12-р сарын 11-ний өглөө Улаанбаатараас 60 километрийн зайд орших Мөнхийн баян гал компанитай танилцахаар Монгол Улсын Төв аймгийг зорилоо. Төв аймгийн уудам нутаг цасанд хучигдаж, намуухан салхины аясаар цасан ширхэг аяархан нүүнэ. Цасанд хучигдсан дов толгодын энгэрт мал сүрэг тавтайхан бэлчиж, машины цонхоор нутгийн өнгө тодорно. Нэлгэр уудам тал дээр байгуулагдсан барилгын материалын үйлдвэр нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор дээр өндөр байр суурь эзэлж, хүчирхэг үйлдвэрлэлийн шугамаараа "бүс ба зам" санаачилгын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааны түүхийг өгүүлж байдаг.

Хятадын Үндэсний Барилгын Материалын Группийн Монгол дахь бүрэн эзэмшлийн гадаад охин компани болох Мөнхийн баян гал компанийн үүсэл хөгжил нь Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн юм. 2007 оны 2-р сард үүсгэн байгуулагдсан уг компани БНХАУ-ын Барилгын материал корпорацийн анхны олон улсын барилгын стандартын дагуу цемент үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж болно. Мөнхийн баян гал компани буюу Улаан цементийн үйлдвэр нь CNBM группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол дахь анхны цементийн үйлдвэр юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 140 сая ам.доллар буюу 900 сая юанийн өртөгтэй. Уг үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2.4 сая гаруй тонн цемент,1.6 сая гаруй тонн чулуунцар үйлдвэрлэжээ.

Мөнхийн баян гал компанийн Цементийн үйлдвэр

​Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын ACEM хурлын төв , шинэ онгоцны буудлын барилгын ажил, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлчилгээний төв, цахилгаан станц зэрэг гол дэд бүтцийн барилгын салбарт улаан цементийг хэрэглэж байх мөртөө Мөнхийн баян гал компанийн цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын хөгжлийн замыг холбосон холбоос болж ажилласаар иржээ. Жилд 1 сая гаруй тонн түүхий эд, түлш импортолж, цементийн бүтээгдэхүүн экспортолдог нь орон нутгийн тээвэр, уул уурхайн салбарыг үр дүнтэйгээр дэмжиж, бүс нутгийн эдийн засагт тасралтгүй эрч хүч нэмэрлэж байна.

Мөнхийн баян гал компанийн үйлдвэр нь жилд 780 мянган тонн цементийн хагас боловсруулсан түүхий эд(клинкер), нэг сая тонн цемент үйлдвэрлэх чадалтай 2 ширхэг φ3.2×13 метр хэмжээтэй тээрэм болон өдөрт 2500 тн клинкер шатаах хүчин чадалтай нэг ширхэг φ4×60 метр хэмжээтэй зуухтай юм. Мөнхийн баян гал компанийн гүйцэтгэх захирал Ван Мао үйлдвэрийнхээ үйл ажиллагаа болон үйл явцаа танилцуулахдаа:

-2013 онд барилгын ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд 2016 онд манай цементийн үйлдвэрийн эхний ээлжийн төсөл албан ёсоор ашиглалтад орж, 2017 оны 6-р сард манай 2-р шатны зуухны системийн бүх бүтээн байгуулалт дуусч, албан ёсоор ашиглатад орсон байна.

Цементийн үйлдвэрийн тээрмийм хэсгийн ажилтан

Мөнхийн баян гал компани нь эдийн засгийн ашиг тусыг эрэлхийлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжил, хүмүүс хороондын харлцаа холбоог бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Тус компани нь нүүрсний далан, төмрийн хаягдал, цахилгаан станцын үнс зэрэг орон нутгийн хаягдал материалыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон шинэлэг байдлаар боловсруулж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, Монголын экологийн орчныг хамгаалахад хувь нэмэр оруулдаг. Боловсон хүчний хувьд тус компани өдгөө Монгол Улсын  бүтэн цагийн 97 ажилтан, гадаад хамтын ажиллагааны 60 гаруй ажилтан, Хятадын 30 ажилтантай. Тус компани орон нутгийн боловсон хүчнийг ажилд авах, техникийн сургалт явуулах ажлыг тэргүүн байранд тавьж ажиллав. Тус компани хөгжлийн үр шимийг орон нутгийн иргэдэд илүү их ашиг тустай байлгахыг зорьж байна. Мөн олон жилийн турш "Дулаан өвлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, тусламж хэрэгтэй малчдад бэлчээр, амьжиргааны хэрэгсэл хандивлан, боловсролыг хөгжүүлэхэд туслах зорилгоор Төв аймгийн бага, дунд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж хандивлаж, үйлдвэрлэлийн оргил үед орон нутгийн түншүүдэд давуу эрх олгох замаар орон нутагтай харилцаагаа гүнзгийрүүлж байна. Эдгээр санаачилгууд нь тус компанид Монгол Улсын Төв аймгийн "Татварын хувь нэмрийн шагнал", "Аюулгүй байдлын хувь нэмрийн шагнал"-ыг хүртээд зогсохгүй хоёр жил дараалан "Хөдөлмөрийн эрүүл мэнд, ариун цэврийн ажлын дэвшилтэт нэгж"-ээр шалгарч, Хятадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын орон нутгийн нийгэмд үр өгөөжтэй ажилласан жишиг аж ахуйн нэгж болсон юм.

Тус компани нь Улаанбаатар хотын цахилгаан станцаас гарсан хаягдал нүүрсний үнс ашиглаж VOLAN брендийн цемент үйлдвэрлэдэг мөн дэвшилтэд технологи эрчим хүчний хэмнэлттэй чанарын өндөр шаардлага хангасан үйлдвэрлэлийн технологи болох DCS хяналтын систем, тоос сорох төхөөрөмж зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтөй бөгөөд үйлдвэрлэлийн хорогдлыг хамгийн бага түвшинд байлгаж чадсан. Ашиглалтад орсноосоо хойш тус компани нийт 1.5 сая тонн клинкер үйлдвэрлэж, 1.8 сая гаруй тонн цемент борлуулсан байна. Тус компанийн "VOLAN" брэндийн цемент нь тогтвортой чанар, хангалттай нөөц, бат бөх чанараараа зах зээл д өргөнөөр ашиглагдаж, Монгол Улсын цементийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй гол төслүүдийн барилгын материалын давуу тал болсон юм.

Цементийн үйлдвэрийн тээрмийм хэсгийн ажилтан

Манай багийнхан компанийн үйлдвэрт хүрхэд тээрмийн үйлдвэрт 10 гаруй ажилчин ажиллаж байлаа. Тээрмийм хэсгийн эрхлэгч Н. Даваасодном манай ярилцлагыг баяртайхан хүлээн авлаа. Тэрээр:

- Би анх компани байгуулагдаж тээрмийн хэсэг эхэлж ашиглалтад орсоос нааш 10 гаруй жил ажиллаж байна. Манай тээрмийн хэсэг 10 гаруй ажилчинтай байж, бид хэд цемент үйлдвэрлэх явцыг хариуцаж ажилладаг. Энэ компанид ажиллах нь миний мэргэжилтэй ойрхон мөртөө үйлдвэр нь гэрээс ч ойрхон, цалин мөнгө сайн олгодогоос сэтгэл маш ханамжтай байдаг гэжээ.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Цементийн аж үйлдвэрүүдийн форумын үеэр Мөнхийн баян гал компани салбартаа хамтран хөгжих талаар санаачилга гаргаж, салбарынхаа аж ахуйн нэгжүүдийн дунд нэр хүндээ олж, Монгол улсын цементийн зах зээлд эрүүл хөгжлийн нийтлэг ойлголтыг бүрдүүлсэн юм.

Одоогийн байдлаар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт гүнзгийрч, Монголын "Талын Зам" санаачилга нь "Бүс ба Зам" санаачилгатай гүнзгий уялдаатай болж, Мөнхийн баян гал компанид хөгжлийн өргөн боломжийг нээж өгч байна. Хятад, Монголын худалдаа 2016 онд 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 18.6 тэрбум ам.доллар болж өссөн бөгөөд жилийн дундаж өсөлт 19.1 хувитай буй нь Хятад Монголын худалдааны хамгийн чухал түншийн байр суурийг улам бататгаж байна.

Компанийн гүйцэтгэх захираас: Мөнхийн баян гал компанийн цементийн төсөл нь бүрэн хэрэгжиж үйл ажиллагаа явуулах нь Монгол улсын барилгын салбарт түлхэц болохоос гадна Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварыг нэмэгдүүлэх, мөн Хятад Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гээд ярилцлагаа өндөрлүүллээ.  

Зохиогч:ЮЙ ИН, Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ, Г.АЛС, Н.ЦОВОО
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:973
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7